Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Эрсдэлтэй гэрээ
2017-09-29

 

Мэргэжлийн дугуйн элит ангилалд багтдаг Испанийн Мүвистар баг үндсэн бүрэлдэхүүндээ нутгийн тамирчинг авчээ. Багийн удирдлагууд өчигдөр Рафаэль Валлтай 1 жилийн гэрээ хийснээ албан ёсоор зарласан байна.

 

Хэдийгээр  Р.Валлийн хувьд Испанийн хамгийн шилдэг “роль” дугуйчдын тоонд багтдаг ч гэмтэл бэртэлээс салдаггүй нэгэн. 30 настай Испани эр энэ улиралд Лампре Мерида багтай гэрээтэй байгаа ч тэмцээн гэмтлээс шалтгаалж бараг уралдаанд оролцоогүй байна. Түүний мөрний гэмтэл одоо ч бүрэн эдгээгүй байгаа аж.

 

2015 онд Мэжор ангиллын Оманы аялал уралдаанд түрүүлж шуугиан тарьж байсан тэрбээр удалгүй бэлтгэлийн үеэр осолд орж 2016 оны улирлыг бүтэн өнжиж байсан удаатай. Улмаар 2017 оны Дэлхийн цувралыг амжилттай эхлүүлсэн ч өнгөрсөн хавар Бельги улсад болсон уралдааны үеэр мөн осолд орсноос хойш нэг ч удаа дугуйн замд гараагүй аж.

 

Мэргэжилтнүүд Мүвистар багийн Р.Валлтай хийсэн уг гэрээг багагүй эрсдэл дагуулна гэсэн байна.   

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин