Германы хөлбөмбөгийн акул, домогт Байерн Мюнхэн клуб энэ улирлын эхлэлийг тааруу хийсэн. Бундес лигийн эхний 6 тойргоос 13 оноо авч хүснэгийг 3-р байранд байгаа тэд ЕХБХ-ны Аваргуудын лигт ч хангалттай хэмжээнд тоглоогүй. Хэдийгээр хэсгийн эхний тоглолтоо Бельгийн Андерлехттээй хийж 3-0 хожсон ч өнгөрсөн lхагва гарагт ПСЖ талбайд ижил үр дүнгээр хожигдсон юм.
Энэхүү тааруу эхлэлийг түүхт багийн удирдлагууд хангалттай гэж үзсэн бөгөөд багийн ерөнхий дасгалжуулагч Карло Анчелоттиг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Дэлхийн шилдгүүдийн тоонд багтах Итали мэргэжилтэн өнгөрсөн 2016 онд Пэп Гуардиолагийн орыг залгаж Германд очсон юм. Улмаар 2016-2017 онд Бундес лигийн аварга цолыг хүртэж, Германы Сүпер цомыг мөн 2 удаа өргөөд байсан билээ.
Тэрбээр энэ хугацаанд Байерн Мюнхенийг удирдаж 60 тоглолт хийснээс 42 хожил, 9 хожигдол, 9 тэнцээтэй гарч ирсэн байна. Одоогоор багийн түр дасгалжуулагчаар Франц мэргэжилтэн Вилли Саньоль ажиллаж байгаа аж.
Г.Баяраа
Уншиж байна |