3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн оюутны лигийн аваргаар тодорсон манай Мон-Алтиус багийнхан дараагийн тэмцээндээ явахаар болсон байна. Сар хүрэхгүй хугацааны өмнө 2020 оны Олимпын төрөлд багтсан багийн спортоор оюутны дэлхийн аварга болсон залуус энэ удаад Мексикийн их дуулгад өрсөлдөнө. Тэмцээний ангилалын хувьд их дуулгын тэмцээн нь дэлхийн чансаанд хамгийн өндөр оноо олгодог тэмцээн билээ.
Тус тэмцээнд манай залуус мэргэжлийн тэмцээнд оролцдог нэрээрээ буюу Сүхбаатар нэрээр тоглохоор болсон байна. Манай хэсэгт дэлхийн гурван удаагийн аварга Нови Сад Эль Вахда, Бразилын Сантос багууд тус тус орсон байгаа юм. Манай залуусын хувьд визний хугацаан дээр багагүй тулгамдаж, асуудал үүсээд байсан боловч ямартай ч өнөөдөр Мексик улсыг зорихоор болсон сайхан мэдээ байна. Залуусдаа амжилт хүсье.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |