Испаний турын аварга, Колумбын нэрт дугуйчин Луис Эррера арьсны хорт хавдрын эсрэг тэмцэж байна. Тэрбээр замналынхаа турш наранд явсны улмаас ийнхүү арьсны хавдартай болсон гэнэ.
“эмч нар анх 6 жилийн өмнө хийсэн үзлэгээр хавдар бүхий хэд хэдэн цэгийг миний нүүр болон гаран дээрээс илрүүлсэн” хэмээн өдгөө 56 настай дугуйч эр орон нутгийн радиод өгсөн ярилцлагатаа дурьджээ.
Эррера нь Европын хамгийн том гурван тур аялалаас түрүү авч чадсан Колумбын цорын ганц дугуйч юм. Гэхдээ яг одоо бол нарны хэт ягаан туяа, шууд тусгалаас зайлсхийх дэглэм барихаас өөр сонголтгүй болсон байна.
Тэрбээр тэмцээний үеэр арьсаа хамгаалах тос хэрэглэж болох байсан эсэхийг тодруулсан асуултанд “Тэгж бэлдэх цаг хугацаа байдаггүй болохоор магадгүй урьдчилсан сэргийлж чадаагүй байх. Заримдаа бид дэндүү их хөлөрдөг байсан” хэмээн Тур Де Франц, Жиор Де’Итали, Вүэлт уралдуунуудын “уулын хаан” өмсгөлийн эзэн өгүүллээ.
Тэрбээр 1987 онд “Испаний Тур”-д түрүүлснээрээ уг тэмцээнд түрүүлсэн анхны өмнөд Америк гаралтай дугуйч болж байсан юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |