Мэргэжлийн гольфийг нэгэн цаг үе эзэгнэж явсан Тайгер Вүүдс гэх нэрийг уншигчид андахгүй байх. Тэрбээр харин сүүлийн жилүүдэд нам гүм байсан. Тодруулбал сүүлийн нэг жилийн хугацаанд өрсөлдөөнд нэр нь дурсагдахаа больж, 2 жил гаран хугацаанд их дуулгын болон томоохон нээлттэй тэмцээнүүдэд оролцоогүй. Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд ямар нэгэн томоохон тэмцээнээс түрүү аваагүй байгаа юм. Харин өнөөгийн залуу тамирчдын хувьд тэрбээр бараг “Оддын Дайн” киноны Оби-Ваны дүрээр харагддаг биз.
Харин түүнээс энэ талаар юу гэж боддог тухайд нь асуухад “Байж болох л юм. Миний ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ” гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл түүнийг дасгалжуулагч болж болох талаар асуухад зөвшөөрсөн байна.
Вүүдсийн хувьд сүүлийн жилүүдэд нуруу, хүзүүний хэд хэдэн мэс ажилбарт орсон юм. Харин үүнийхээ тухай тэр “Бие минь сайжирч байгаа. Эрч хүч мэдрэгдэж байна. Хамгийн сүүлд орсон мэс ажилбарын дараа ямар ч зовиургүйгээр унтаж чадах болсон. Дэлхий ертөнцийг арай өөрөөр хардаг болж байна” хэмээн өгүүлжээ. Мөн тэрбээр 65 метрт бөмбөг цохиж чадаж байгаа талаараа ч ам нээсэн. Гэхдээ мэргэжлийн тамирчдын хувьд бол хангалтгүй гэсэн үг.
Тиймээс яагаад залуу тамирчдын хувьд багш, дасгалжуулагч нь байж болохгүй гэж? Ялангуяа Жастин Томас, Жордан Спиэт нар шиг залуу тамирчид түүний талаар байнга ам сайтай байхад.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |