Дэлхийн чансааны 9 Агнешка Радваньская БНХАУ-д болж буй “Уханий Нээлттэй тэмцээн”-д шөвгийн 16-ийн тоглолтондоо Австралийн тамирчин Эшлей Бартид ялагдлаа.
Өдгөө 28 настай Радваньская хоёр дугаар үеийн тоглолтод өрсөлдөгчөө 6:0 харьцаатай буулган авсан ч тоглолтын эхлэл болон хаалтын үеүдэд төдийлөн сайн байсангүй. Уг тоглолтод Австрали бүсгүй 6:4, 6:0, 6:4 гэсэн онооны харьцаатай өрсөлдөгчөө буулган авчээ.
Өмнө нь буюу 2016 онд дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж байсан бүсгүй БНХАУ-д болж буй энэ тэмцээнд оролцохынхоо өмнөхөн арван гурав руу унаад байсан юм.
Харин дэлхийн чансааны гучин долоод эрэмбэлэгдсэн Барти нь Их Британий тамирчин Жоанна Контаг шөвгийн 32-ын тоглолтод буулган авсан билээ. Тэгвэл шөвгийн 8-д тэрбээр Каролина Плискова болон Чианг Ванг нарын хожсонтой тоглохоор болж байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |