Энэ сарын 16-26-ны өдрүүдэд Уругвай улсын Монтевидео хотод болсон Өсврийн шатарчдын ДАШТ-д Монгол улсаа төлөөлөн оролцсон ДШХ-ны мастер, Дагшаахүү клубын тамирчин Д.Батсүрэн түрүүлсэн байна.Уг тэмцээнд нийт 53 орны шилдэг 400 шахам тамирчин эрэгтэй, эмэгтэй 14, 16, 18 хүртэлх насны ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.
Тэгвэл шинэхэн дэлхийн аварга Д.Батсүрэн нь нээлттэй 14 хүртэлх насны ангилалд ур ухаанаа уралдуулсан юм. Түүний ангилалд ДШХ-ны мастер Энэтхэгийн тамирчин Эригайси Аржун удаалсан байна.
Тэрбээр Монголоос төрөн гарсан өсвөрийн анхны эрэгтэй дэлхийн аварга болж байгаа юм. Мөн тус тэмцээний 16 насны нээлттэй ангилалд оролцсон Үүрцайх клубын тамирчин Ү.Агьбилэг шагналт тавдугаар байранд оржээ. Нийт шатар сонирхогчдын өмнөөс тамирчдад халуун баяр хүргэж байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |