Испани улсын Барселона хотод энэ сарын 22-оос 24-нд зохиогдсон мэргэжлийн бодибилдингийн “Арнольд Классик Европ 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон МУГТ Г.Дорж 70 кг-ын ангилалд түрүүллээ. Ингэснээр тэрээр тус тэмцээний хошой аварга болж байгаа юм байна. Тэрбээр ийнхүү олон улсын бодилдингийн холбооны чансаа өндөр тэмцээнд түрүүлснээр аваргын алтан медаль, цом, про картын эзэн болсон байна.
Түүний жинд 24 тамирчин өрсөлдсөнөөс ийнхүү түрүүлсэн бахдам амжилт үзүүлжээ. Энэ жилийн үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Гавьяат тамирчин болоод байсан тэрбээр энэхүү тэмцээнд хоёронтоо аваргалснаас гадна Улсын аварга шалгаруулах тэмцээнд 8 удаа түрүүлсэн, Монголын мистерээр хоёр ч удаа шалгарч байсан, Зүүн болон төв Азийн үнэмлэхүй аварга цолтой нэгэн юм. Тэрбээр мөн “Бүх Хятадын Аварга Шалгаруулах Олон Улсын тэмцээн”-ээс хүрэл медал хүртэж байсан манай улсын шилдэг тамирчин билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |