Ухрахдаа анхаар, ХҮҮХЭД!!!

Ухрахдаа анхаар, ХҮҮХЭД!!!

 

 

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “ Супер жолооч” сэтгүүлийн газраас “ Ухрахдаа анхаар. ХҮҮХЭД ” сэрэмжлүүлэг аяныг зохион байгуулж байна. ЕБС ийн сурагчдын зуны амралт эхэлж байгаа үед бага насны хүүхдүүд хараа хяналтгүй гадаа тоглох нь ихэсдэг тул жолооч нарт ийн сэрэмжлүүлж байгаа ажээ.

 

Аяны хүрээнд “ Супер жолооч “ сэтгүүлийг жолооч нарт үнэгүй тарааж байгаа бөгөөд мөн хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх талаар авах арга хэмжээний талаар жолооч нараас санал авч байгаа юм байна. Аяны дараа санал асуулгыг дүгнэн иргэдийн өгсөн санал хүсэлтийг Замын цагдаагийн алба болон Нийслэлийн удирдлагад гардуулах юм байна. 

 

Мөн сэтгүүлийн орлогооос гудамж хороололд хурд сааруулагч тавих төслийг хэрэгжүүлэхэд хандивлах зорилготой болохыг зохион байгуулагчид хэллээ.  Энэхүү арга хэмжээг дэмжиж  Хүмүүнлэгийн Их сургууль, ШУТИС, БХИС  зэрэг их дээд сургуулийн оюутнууд сайн дураараа ажиллаж жолооч нараас санал  авч “Супер жолооч” сэтгүүлийг тарааж байна.

 

“Супер жолооч” сэтгүүл нь гоё машины тухай бус соёлтой, хүлээцтэй жолооч,  аюул осолгүй жолоодлогын талаар дагнан нийтэлдэг сэтгүүл юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ