Приусны зүүн дээд талд юу бичигдсэн байдгийг мэдэх үү

Монгол Улсын хэмжээнд 55560 жолооч тоёота приус машин хөлөглөдөг гэсэн тооцоо бий. Зөвхөн приус маркийн машин гэлтгүй “Тоёота”-ийн бүх маркийн машины зүүн дээд талын нарны халхавч дээр ийм “Анхааруулга” байдаг ч, хүн бүр юу бичигдсэнийг нь төдийлөн мэддэггүй. Тэгвэл энд чухам юу гэж бичсэнийг уншигчиддаа сонирхуулж байна.
Үүнд “Хүчтэй цохилт мөргөлтийн улмаас аюулгүйн дэр үлээгдэн гарч ирэх үед хүний амь насанд ноцтой аюул учруулж болзошгүй тохиолдол байдаг учир доорх анхааруулгыг заавал санаарай.
- -Урд талын суудалд нярай хүүхдийн зориулалтын суудлыг байрлуулах, мөн хүүхдийн суудлыг хойш нь харуулан байрлуулж огт болохгүй.
- -Мөн хүүхдээ урд талын суудлын өмнө босоогоор нь, эсвэл өвөр дээрээ суулган тээвэрлэж болохгүйг анхаарна уу” гэсэн байдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ