“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны анхны алтан “Buzzer”-ийн эзэн тодорлоо

Монгол HD телевизийн уран бүтээл болох Авьяаслаг Монголчууд шоуны шинэ дугаар энэ сарын 4-ний өдрөөс гарч эхэлсэн билээ. Энэ жилийн авьяаслаг Монголчууд шоуны нэг онцлог нь алтан баззертай болсон. Харин алтан баззер гэж юу вэ? Оролцогчийн үзүүлбэрт шүүгч алтан баззер дарвал тухайн оролцогч хагас шигшээ шат буюу шилдэг 32 оролцогчийн шатанд шууд оролцон үзүүлбэрээ үзүүлэх эрхтэй болох юм. Энэ удаагийн “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг 4 “Алтан Баззер”-тай гэдгээрээ онцлог.
Өчигдрийн дугаарт орсон оролцогчдоос бусдаас ялгарч RokitBay шүүгчээр анхны “Алтан Баззер” даруулж чадсан залуу Э.Энх-Эрдэнэ байлаа. Ингээд түүний шүүгчдээс өндөр үнэлгээ авч хагас шигшээ тоглолт хүртэл оролцох эрх авсан гайхалтай үзүүлбэрийг хамтдаа сонирхоцгооё.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ