Үсний салааг гадилаар эмчлэх арга

Гадил жимс үсний салааг эмчилж, эрүүлжүүлдэг байна. Энэ талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1
Танд ганцхан ширхэг гадил байхад хангалттай. Та гадилаа аяганд хийгээд дээрээс нь сайтар дарах хэрэгтэй.
Алхам №2
Нэг ширхэг гадил дээр хоёр халбага оливын тос нэм.
Алхам №3
Дараа нь дахин нэг халбага зөгийн бал хийгээд сайтар хутга.
Алхам №4
Гадилаа үсний үзүүрт сайтар түрхэх хэрэгтэй.
Алхам №5
Үсээ дээш нь шуугаад зориулалтын цаасан малгай өмс. Үргэлжлэх хугацаа хагас цаг.
Алхам №6
Дараа нь үсээ бүлээн усаар угаагаарай. Энэхүү аргын 3-4 удаа хийснээр таны салаалж гэмтсэн үс тань эрүүлжүүлэх болно. Мөн таны үснээс гадилын таатай үнэр үнэртэх болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ