Эм уухад анхаарах зүйл

img

Эм уух нь анхан шатны анагаах арга. Гэхдээ энэ аргад өөрийн гэсэн тун байдгийг та бид тэр бүр анзаардаггүй. Өвчин намдааж, эдгээж л байвал хэзээ ч хамаагүй, яаж ч ууж болно гэсэн хэвшмэл буруу ойлголт өдгөө ч хүмүүст бий. Тиймээс эм уух зөв аргыг та бүхэнд танилцуулж байна. Зовиур илрэнгүүт эм уудаг “өвдөж чаддаггүй” хүмүүс байдаг. Тэр хүмүүст энэ зөвлөгөө илүү хамаатай шүү.


  • Эмийг хэзээ ч зажилж ууж болохгүй. Маш цөөн эмэнд зажилж уу гэсэн заавар байдгийг анхаар.

 

  • Эмийн капсул ходоодонд наалдаж үлддэг гэдэг нь буруу ойлголт. Тиймээс эмийг капсултай нь уух хэрэгтэй. Капсул нь ходоодонд задарна.

 

  • Эмийг эмчийн заасан хугацаанд уух хэрэгтэй. Дутуу орхих нь өвчнийг эдгээхгүй, ужгаруулах эрсдэлтэй.

 

  • Эмийг үдээс өмнө, хойно, хоолны дараа ууна гэсэн буруу ойлголтоос салах хэрэгтэй. Харин уух цагаа ягштал сайн баримтлах нь хурдан эдгэх нэг үндэс суурь болно.

 

  • Эм ууж байхдаа гадуур гарахаас аль болох зайлсхий. Хэвтрийн дэглэм сахих нь эмийн үйлчилгээг сайжруулж, үр дүнг нэмэгдүүлдэг байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Капсултай эм уухаар ходоод нухаж өвдөөд бх юм задлаад ууж болох уу
2020-12-28