Эмэгтэй хүнд бэлэглэхэд тохиромжгүй зүйлс

"МАРТ-8" болоход хэдхэн хоног үлдлээ. Ээждээ, эхнэртээ, найз бүсгүйдээ бэлэг сонгох том ажил эрчүүдэд тулгарна. Хэдийгээр хэрэгцээтнй зүйлийг бэлэглэх нь нүдээ олсон байх ч таны бүсгүйд таагүй сэтгэгдлийг үлдээж магадгүй юм. Тиймээс тохиромжгүй бэлэгний санааг эрчүүддээ сануулж байна.
-Гал тогооны хэрэгсэл:
Танайд богино долгионы зуух эсвэл холигч зэргээр гал тогоонд чинь нэг зүйл дутагдаад байгаа юу? Энэ зүйлийг эхнэр чинь авах юмсан гэж байнга сануулж байлаа ч баяраар л түүнд бэлэг болгож өгөх хэрэггүй шүү. Учир нь тэр зүйл бэлэг бус зөвхөн хэрэгцээ. Та ч хамтдаа хэрэглэх учраас түүнд зориулсан бэлэг болж харагдахгүй.
-Хувцас:
Бүсгүйнхээ биеийн хэмжээг алдахгүй мэддэг дээр нь гайхалтай загвар, өнгөтэй чамин л биш бол хувцас оновчтой бэлэг биш. Мөнгө, цагаа үрж байж авсан хувцас бүсгүйд таалагдахгүй, сонирхолд нь нийцэхгүй бүр биед нь таарахгүй байвал хэн хэнд ч таатай сэтгэгдэл үлдээхгүй. Тиймээс бэлэг сонгохдоо хувцаснаас аль болох татгалз.
-Хямдхан үнэртэй ус:
Ингэж л хуурах хэрэггүй шүү. Үнэртэн, сүрчиг тэр бүр хэрэглээд байдаггүй эмэгтэй ч аль нь ориг, ямар нь хуурамч болохыг хялбархан мэдчихнэ. Хэдий чинээ хуурамч, хямд зүйлээр нүд, сэтгэлийг нь хуурна өөрийг чинь төдий чинээ үнэлэх болно.
-Дууриамал гоёл чимэглэл:
Баяраар авч өгсөн ээмэг, зүүлтний чинь зэс нь багахан хэрэглээний дараа цухуйвал яах уу. Бэлэглэсэн та ч эвгүй байдалд орж, гар тосч авсан бүсгүйд ч таатай сэтгэгдэл төрөхгүй. Тиймээс жинхэнэ л биш бол гоёл чимэглэлээс татгалзах нь зүйтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ