Хөлийн арьс чинь хуурайшаад байна уу

Таны хөлний арьс хуурайшиж, халцраад байвал элсэн чихэр болон лимон хэрэглэхийг зөвлөж байна. Энэ талаар www.wikihow.com сайт мэдээлжээ.
Алхам №1
Богинохон шорт, юбка өмсөж явахаар хөлний арьс хуурайшиж, халцардаг. Хэрвээ таны хөлийн арьс халцарч, хуурайшсан бол элчин чихэр хэрэглэхийг зөвлөж байна. Элсэн чихэр хэрэглэхээсээ өмнө чийгтэй алчуураар хөлөө арчаарай.
Алхам №2
Гарынхаа алга дээр бага зэргийн элчин чихэр тавиад хөлөө сайтар үр.
Алхам №3
5-10 минут хөлөө элсэн чихрээр үрсний дараа хөлөө бүлээн усаар угаагаарай.
Алхам №4
Хөлөө угаасны дараа лимоны шүүсээр хөлөө зөөлхөн арч.
Алхам №5
Төгсгөлд нь чийгтэй алчуураар хөлөө арчаарай. Эдгээр алхмыг хэрэглэснээр таны хөлийн арьс чийглэг, зөөлөн болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ