Орон нутгийн нислэгийн тасалбарыг 99 хувь хямдруулах боломжтой

img

 

Юнител группын үйлчилгээг сонгосон хэрэглэгчидээ олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр урамшуулдаг GG хөтөлбөр энэ удаа орон нутгийн хэрэглэгчиддээ нэгэн онцгой урамшууллыг олгож байна.

 

Юнител групп GG хөтөлбөрийн хүрээнд  Үндэсний агаарын тээвэрлэгч Аэро Монголиа компанитай хамтран  2016 оныг дуустал сар бүр GG дуудлага худалдаа зохион байгуулахаар болжээ. Уг дуудлага худалдаанд оролцож ялагч болсон Юнителийн хэрэглэгч орон нутгийн 2 талдаа нислэгийн нийт үнийн дүнгээс 99 хувь хөнгөлөлт эдлэх  гайхамшигтай эрхтэй болох юм.  Жишээ нь: Улаанбаатар – Увс аймгийн нислэгийн  2 талдаа тасалбарын  үндсэн үнэ 463,200 төгрөг байдаг. GG дуудлага худалдаанд ялагч болсон хүн дээрх чиглэлийн тасалбарыг ердөө 4.630 төгрөгөөр авах эрхтэй.

 

Энэ сарын GG дуудлага худалдаа 2-р сарын 29-нд болох бөгөөд дуудлага худалдааны ялагч дараах чиглэлүүдээс сонгох боломжтой юм байна.

 

  • Улаанбаатар - Баян-Өлгий
  • Улаанбаатар - Увс
  • Улаанбаатар - Ховд
  • Улаанбаатар - Говь-Алтай
  • Улаанбаатар - Завхан

 

Мөн Юнителийн хэрэглэгчид Улаанбаатар хот дахь Аэро Монголиагийн  салбараар үйлчлүүлэхдээ 300 GG-ээр бүх төрлийн нислэгийн тасалбар бүрээс  5 хувийн  хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа гээд орон нутгийн чиглэлд агаарын тээврийг сонгон үйлчлүүлдэг хүмүүст ОНЦГОЙ БОЛОМЖ нээгджээ.

 

Та 2-р сарын 29-нд болох GG дуудлага худалдаанд оролцох бол www.my-gg.mn сайтад нэвтрээрэй. Танд амжилт хүсье.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ