Нарнаас хамгаалах тосоо авсан уу

img

Нар, салхи ээлжилсэн хаврын улирал ирлээ. Энэ үед охид бүсгүйчүүд төдийгүй бүх хүнд арьсаа хамгаалах том асуудал тулгардаг. Арьс хуурайшиж, харлах эхлэл тавигддаг энэ улиралд  хамгаалах нь хамгаас чухал. Ингэхийн тулд сайн цэвэрлэж, арчлахаас гадна нарнаас хамгаалах тосыг хэрэглэж эхлэх хэрэгтэй. Нэгэнт борлож, харласан арьсанд нарны тос түрхээд нэмэргүйг та бүхэн мэднэ байх. Тиймээс нарны тосыг одооноос түрхэж эхлээрэй. Ажил, амьдралын онцлогоосоо хамааран ямар хугацааны хамгаалалттай тос авахаа шийдээрэй.  

 

SPF 15 бол 3-4 цаг хамгаална

SPF 25 бол 4-6 цаг хамгаална

SPF 30 бол 6-8 цаг хамгаална

SPF 50 бол 9-11 цаг хамгаална.

 

Зарим тосонд PA гэсэн заавар бий.  Энэ нь SPF-тай адил нарнаас хамгаална гэсэн үг. PA+ гэсэн тэмдэглэгээтэй байвал дөрөв, PA++ бол найман цаг таны арьсыг нар, салхинаас хамгаалах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ