Загасыг хэрхэн арчлах вэ

img

Гэртээ загастай болохоор шийдсэн хүмүүст “www.wikihow.com” зөвлөж байна.

 

Алхам №1

 

 

Загасны хамгийн чухал зүйл бол орчин. Тиймээс та загастай болохоор шийдсэн бол тохилогч аквариум худалдан аваарай. Аквариумын хэмжээндээ тохируулан цэвэр ус хийгээрэй.

 

Алхам №2

 

 

Аквариум доторх орчинг бүрдүүлэх нь хамгийн чухал. Хиймэл ногоо, чулуу гэх мэт загасанд туйлын хэрэгтэй зүйлсийг байршуул.

 

Алхам №3

 

 

Загасаа аквариум дотор хийхээсээ өмнө хагас цаг адилхан температуртай усанд байлгаарай. Усанд дасгахгүйгээр өөр температуртай усанд шууд хийвэл загасны эрүүл мэндэд тун хортой.

 

Алхам №4

 

 

Аквариумд ус цэвэршүүлэгч заавал байршуулах хэрэгтэй.

 

Алхам №5

 

 

Өдөр 1-2 удаа усны температурыг шалгах ёстой.

 

Алхам №6

 

 

Загасны хоолыг зөвхөн амьтны дэлгүүрээс худалдан аваарай. Өдөр 2-3 удаа хооллох хэрэгтэй.

 

Алхам №7

 

 

Долоо хоног бүр загасаа өөр саванд хийгээд аквариумаа ариутгаж, цэвэрлэх ёстой.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хүн:
ОК
2023-07-30
Зочин:
Saihan shaajee
2016-02-24