Цэвэрлэгээний бодисын хор уршиг

img

Бидний өдөр тутам ахуйн хэрэглээндээ ашигладаг цэвэрлэгээний бодисууд ач тустай ч түүнээсээ дутахгүй хор уршигтай гэдгийг та бүхэн сонсч байсан байх. Аяга таваг угаагч шингэн гэхэд л ходоод гэдсэнд сөрөг нөлөөтэй бүр хорт хавдар үүсгэдэг гэх яриа амнаас ам дамжин яригддаг шүү дээ.

 

  • Ихэнх аяга таваг угаагчинд анионт гэх бодис агуулагддаг. Энэ нь цэвэр усаар олон удаа зайлсан ч аяга тавганд үлдэж, хүний биед нэвтрэх “чадвартай”. Тиймээс surfactant гэх бодис агуулсан угаагч шингэнийг сонгоорой. Гэхдээ surfactant –ын агууламж таван хувиас ихгүй байх ёстой.

 

  • Хлор, хлорман нь судасны хатуурал, цус багадалт, цусны даралт ихсэхэд нөлөөлдөг байна. Өдөр бүр энэ төрлийн бодисоор цэвэрлэгээ хийх нь арьс, үсэнд ч сөрөг нөлөөтэй аж.

 

  • Шил, толь өнгөлөгчид нашатырын спирт агуулагддаг. Хэт их цацаж хэрэглэвэл нүд болон амьсгалын замыг цочроох гэмтэй. Мөн толгой ч өвдөнө.

 

  • Паркет болон мебель тавилга өнгөлөгчид агуулагддаг нитробензол нь багтраа үүсгэж, бөөлжүүлдэг. Тиймээс маш бага хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй.

 

Эцэст нь дуулгахад цэвэрлэгээний бодисонд формальдегид гэх хадгалах хугацаа уртасгах бодис агуулагддаг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэх аюултайг анхаарна уу. Бодисын агууламжийг анхаарч, хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь чухал. Мөн цэвэрлэгээний бодисыг хүүхдээсээ хол байлгаарай.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ