Гадил жимсний хальсыг хаях хэрэггүй

Америкийн “www.wikihow.com” сайт гадилны хальсны ач тусын талаар нийтэлжээ.
Алхам №1
Ванана бол хамгийн амттай жимснүүдийн нэг. Гэхдээ хүмүүс тус жимсний хальс жимснээсээ илүү хэрэгтэйг тэр бүр мэддэггүй. Ванана жимсний хальсаар арьсан гутлаа арчвал өнгө ордог байна. Энэхүү аргыг туршиж үзсэн хүмүүсийн мэдээлснээр ванананы хальс тосноос илүү гутал гялалзуулдаг гэжээ.
Алхам №2
Загасанд явах дуртай хүмүүс вананаы хальсны тусламжтай өгөөшөө бэлдэх боломжтой. Ванананы хальс тун хурдан мууддаг учир загасны өгөөш буюу олон төрлийн өт хурдан үрждэг байна.
Алхам №3
Ванана жимсний хальс шүд гайхалтай цайруулдаг байна.
Алхам №4
Хэрвээ та сормуус болон хөмсгөө ургуулж, өтгөрүүлэхийг хүсвэл тус жимсний хальсыг тавих хэрэгтэй. Үргэлжлэх хугацаа таван минут.
Алхам №5
Таны гар өнгөө алдаж, хуурайшаад байвал вананагийн хальсаар арчихыг зөвлөж байна.
Алхам №6
Ванана жимсний хальсыг 1-2 минут зажлаад, дараа нь амаа бүлээн усаар зайлаарай. Энэхүү жимсний хальс амны эвгүй үнэрийг дардаг байна.
Алхам №7
Хэрвээ та хутга, төмөр зэрэгт гараа гэмтээсэн бол ванана жимсний хальсыг жижигхэн хэрчээр шархан дээрээ тавиарай.
Алхам №8
Та тасалгааны цэцэг, навчаа ванананы хальсаар арчвал хурдан ургахаас гадна өнгө нь сэргэдэг байна.
Алхам №9
Ванананы хальс сэвх бүдгэрүүлдэг байна.
Алхам №10
Ванана жимсний хальсыг халуун усанд хийгээд 10 минутын дараа хальсаа гаргаад, усаа уувал өтгөн хатахаа больдог гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ