Өндөр хамартай болох будалт

Тайландын “www.nerdygirlmakeup.com” сайт нүүр будалтаар хамраа өндөр харагдуулах энгийн аргаас нийтэлжээ.
Алхам №1
Будалт хийхээсээ өмнө тос түрхэж, арьсаа чийгшүүлэх хэрэгтэй. Өргөн, намхан хамрыг өндөр харагдуулахын тулд хөмсөгний эхлэл хэсгээс, хамрын төгсгөл хүртэл үл үзэгдэх шугам тат.
Алхам №2
Бор өнгийн тень, харандаагаар бүдэгхэн зураасаа тодруул. Бор өнгө өө дарахаас гадна хамрыг нарийнхан өндөр харагдуулах болно.
Алхам №3
Хамрынхаа хоёр талаар тодруулан будсан хэсгийнхээ голоор цайвар шаргал эсвэл цагаан тень, харандаагаар буд.
Алхам №4
Дээрх будалтыг хийсний дараа саатай тень, харандаагаар хамрын эхлэлээс төгсгөл хүртэл будах хэрэгтэй. Саа таны хамрыг үзэсгэлэнтэй харагдуулахаас гадна өндөр харагдуулах болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ