Энэ өдрийн зурхай

img

Хонь (3/21-4/19)

Амрах, зугаалах, эргэцүүлж бодох бясалгах өдөр. Спортоор хичээллэх аялалаар явах, биеийн хүчний ажил хийхэд тохиромжтой. Ямар ч ажил хийсэн бусдын санаа бодол тусламж шаардагдахгүй. Бусдын гуйлтыг биелүүлээрэй. Ямар ч хүнтэй харилцахад тохиромжтой. Бусдын болгоомжгүй хэлсэн үгэнд гомдох хэрэггүй. Ойр дотнын хүмүүсийн хувь тавиланд тэнцвэртэй байдлын туслалцаа хүсч мөн архаг ядаргаанд хүрсэн байна.

 

Үхэр (4/20-5/20)

Гэр орны ажлыг эрхлэх, гэр бүлд халамж анхаарал тавих, гэр оронд эмх цэгц, тохилог байдлыг бий болгоход зориулагдах өдөр. Та зөвхөн гэртээ, аль эсвэл зуслангийн газарт эмх цэгцийг бий болгоод зогсохгүй хувийн санаа бодлыг ч эмхэлж цэгцлэх болно. Үүний үр дүнд хүч чадал тань нэмэгдэж маргаашийн өдөртөө итгэх итгэл нэмэгдэх болно. Өдрийн хоёрдугаар хагаст бүх зүйл таатай байхгүй байх олон гэнэтийн зүйлстэй учирч мэднэ. Магадгүй, өндөр настай төрөл садангийн хэн нэгэнд анхаарал тавих шаардлага гарах бололтой.

 

Хамтатгах (5/21-6/21)

Тааламжгүй өдөр. Өнөөдөр таны мэдрэмж, сексийн чадвар, амьдралын эрч хүч багасна. Ахуйн асуудлаа маш хурдан шийдэх хэрэгтэй. Хэсэг хугацаанд бие тань чилээрхэх тул эрүүл мэнддээ анхааралаа хандуул. Хамаатан садан болон үр хүүхэдтэйгээ хэрэлдэх магадлалтай. Аливаа зүүд зөнтөй байдаг. Тиймээс сайхан зүүдээ манаж, түүндээ итгээрэй. Харин зүүдэндээ хөзөр тоглож байвал мууг ёрлож байгааг илтгэдэг гэдгийг бүү мартаарай.

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Энергийн шинэ урсгалыг хүлээн авч амарч зугаалахад тааламжтай өдөр. Нийтээр амран зугаалж, ажил төрлөө амжуулахад таатай. Энэ өдрийг гэр бүлийхэнтэйгээ зугаатай өнгөрүүл. Орой тийш гэр бүл, үр хүүхэд түншүүдтэйгээ үл ойлголцож маргалдах магадлал өндөр байна. Зүүд зөнтэй байх ба долоо хоногтоо биелэнэ.

 

Арслан (7/23-8/22)   

Тайван байх өдөр. Таны бүтээлч чадварыг нэмэгдүүлж, урам зориг өгдөг хүмүүстэй хамт цагийг өнгөрөөх нь хамгийн зөв сонголт юм. Таны өмнө маш олон боломж байна. Гэхдээ маш няхуур болгоомжтой байх хэрэгтэй. Тайван бус байдлаас аль болох хол байхгүй бол эрч хүчээ дэмий зүйлд зарцуулан бүтээлч байдал буурах болно. Өөрийнхөө чадварыг ашиглаж, аливааг эерэгээр харах нь сэтгэл зүй болоод санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байхад тусална. Өөрийнхөө авьяас чадварыг бусдад нэрэлхэлгүй харуулж таниул.

 

Охин (8/23-9/22)   
 

Амьдралын эрч хүч нэмэгдэж, бүтээлч чадвар, зөн билэг дээд түвшинд оршин байх бололтой. Гэр бүл болон хайртай хүнтэй харилцах харилцаа сайжирна. Гэвч хөршүүд болон хамаатан садангуудтай маргалдаж байдлыг хүндрүүлж болзошгүй. Анхаарал болгоомжтой байвал бүх зүйл нааштайгаар шийдэгдэнэ. Танд түр хугацаагаар ч гэсэн ганцаараа байж бүгдийг бодож тунгаан бясалгах хэрэгтэй байна. Орой тийшээ эрүүл мэндэд бага зэргийн асуудал үүсэх бололтой.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Хямралын өдөр. Гэр бүлийн асуудал хүндэрч харилцаа муудах бололтой. Хайртай хүндээ анхаарал халамжийг сэтгэл харамгүй өгөөрэй. Өөр дээрээ бүх ачааллыг авч хүч чадал боломжийг хэтрүүлэн тооцох шаардлагагүй. Тэр ч гэсэн өөрийн хил хязгаартайг бүү умартаарай. Хэт ачааллыг даахгүйгээр эрүүл мэнд муудах хандлагатай байна. Мөн түүнчлэн осол гэмтэл авах, өвчин эмгэг тусч, удаан хугацаагаар эмчлүүлж сувилуулах магадлал өндөр байгааг анхааралдаа авч аливаа нэг үйл ажиллагааг явуулахдаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

 

Хилэнц (10/23-11/21)   

Амьдралдаа юуг ч юм өөрчлөх хүсэл төрж болох юм.Тавьсан зорилгодоо хүрч чадна. Гэвч үйл явцыг хурдасгах хэрэггүй. Бүх юм хамгийн сүүлчийн шатанд өөрчлөгдөж болно. Ухамсар ба дотоод ухамсрын нягт холбоо нь өөртөө ба эргэн тойрон дахь улсуудад зөв үнэлгээ өгнө. Хуучин сэтгэл зүрхний холбоо сэргэж болно.

 

Нум (11/22-12/21)   
 

Гэр бүлээрээ амарч тухлахад таатай өдөр. Гэр бүлийнхэнтэйгээ хамт байгалийн сайханд амрахаар гарах болон усан бассейнд орж болно. Энэ нь танд хайр халамжийг мэдрүүлэхээс гадна сэтгэл санааны байдлыг дээрдүүлж, үр хүүхдүүдтэйгээ ойртон нөхөрлөх боломжийг олгоно. Энэ бүхний дүнд гэр бүлийн харилцаанд шинэ хүч чадал, шинэ хэв маяг үүснэ. Хэрвээ хүндрэл бэрхшээл гарвал өөрөөсөө бурууг эрж хайх хэрэгтэй бөгөөд энэ бүхэн хүндхэн өнгөрч байгаа долоо хоногт үүссэн асуудлуудтай холбоотой байх болно.

 

Матар (12/22-1/19)   

Өнөөдөр өөрийн эрүүл мэнддээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Магадгүй та ходоод гэдэсний хавьд хүчтэй өвдөх евчнийг мэдэрнэ. Тиймээс хүнд хоол хүнс хэрэглэхээс зайлсхийгээрэй. Энэ бүхнээс болж сэтгэл хямарч, урам хугаралт, өөртөө итгэх мэдрэмжээ алдаж өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн мэтээр ойлгох бололтой. Гэвч энэ бүхнийг сэтгэл зүрхэндээ хүчтэй хүлээж авах хэрэггүй. Таны хувьд өөртөө тавих анхааралд илүү их цагийг зарцуулж асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй. Танд амралт зайлшгүй хэрэггэй байна.

 

Хумх (1/20-2/18)   

Найз нөхөдтөйгөө харьцахад сайхан өдөр. Эрүүл агаарт их цаг өнгөрөөхийг хичээ. Хүүхдүүддээ анхаар, тэд нарт таны зөвлөгөө шаардагдах асуудал үүссэн байна. Үр тогтох, эмчилгээнд сайн өдөр. Модыг тайрч болохгүй. Ходоод гэдэсний үрэвсэлээр өвдөх магадлал өндөр байна. Иймээс эртнээс биеэ бодож байхыг зөвлөж байна.

 

Загас (2/19-3/20)

Энэ өдөр нь танд маш сайхан мэдрэмжийг авчирах болно. Бүх харилцаа холбоо аажмаар намжиж, байх ёстой байрандаа орж сэтгэлийн зовнил арилж хөнгөрнө. Амин чухал асуудлуудад нухацтай хандаж, аливаа нэг шийдвэрийг гаргахдаа өөрийн зөн билэг, совингоо дагаарай. Өвлийн өнөтэй энэ сайхан цагт яаж амрах талаар бодож, гэр бүлийн хүнтэйгээ санал солилцож ярилцахад илүүдэхгүй болов уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ