Ц.Нямдорж С.Баярыг хамгаалав

img

УИХ-ын гишүүн Г.Уянга МАНАН-гийн Засгийн газрыг экс Ерөнхий сайд С.Баяраас эхлэлтэй хэмээн шүүмжилдэг.   Түүний энэ шүүмжлэлд гишүүн Ц.Нямдорж тун эгдүүцэж, “МАНАН-ын  Засгийн газар С.Баяраас эхлэлтэй биш. МАНАН-гийн загалмайлсан эцэг бол танай “Шударга ёс” эвслийн МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан хоёр.  2004 оны парламент олонхигүй, МАХН  олон суудалтай байсан юм. Тухайн үеийн МАХН, “Эх орон ардчилал” эвсэл дэх АН-ын дарга М.Энхсайхан нар  хамтын ажиллагааны гэрээ байгуулж, МАНАН-гийн Засгийн газрыг бүрдүүлсэн. Түүхийг гуйвуулж болохгүй. МАНАН-ын Засгийн газраас төрсөн хүүхэд бол одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.  Тэр үед түүнийг Ерөнхий сайдаар томилж байлаа. Сүүлийн үед С.Баяр гээд яриад байгаа чинь буруу Г.Уянга аа” хэмээн   экс намын даргаа цээжээрээ хамгаалав.  Тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр  үг хэлэх зөвшөөрөл авахдаа хэлэлцэж байгаа асуудлаар бус   хажуудаа тохой нийлүүлэх  суугаа Г.Уянга гишүүнд хандан “Шударга ёс” эвслийнхэн рүү харцаа чиглүүлж байгаад ийн МАНАН-гийн загалмайлсан эцгийг нэрлэж, С.Баяр даргыгаа өмөөрөв. 

 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
unen l helsen bna shdee
2015-11-18
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2015-11-18
Зочин:
Нямдоржид Баяраас өөр хүн байхгүй
2015-11-18
Зочин:
хамтарч идэж уусан зүйл байгаа. Хүүг нь Баяр америкт консулаар явуулсан
2015-11-18