Үсээ хурдан ургуулах арга

Америкийн “www.wikihow.com” сайт хурдан хугацаанд үсээ ургуулах аргаас нийтэлжээ.
Алхам №1
Өдөрт 6-8 аяга ус уу. Ус үс болон арьсыг чигшүүлэхээс гадна үсний ургалтад сайнаар нөлөөлөх болно.
Алхам №2
Шампунь болон ангижруулагч нарыг хослуулан хэрэглэ. Ангижруулагч таны үсийг зөөлрүүлэхээс гадна ургалтад тустай.
Алхам №3
Үс залгах. Хэрвээ та хэдхэн өдрийн дотор урт үстэй болмоор байвал салон ороод үс залгуулаарай. Аюулгүй бас үр дүнтэй. Мөн хиймэл үсийг сонгож болно.
Алхам №4
Өндөгний маск: Өндөгний цагааныг ялган авч, сайтар хутгаад үсэндээ түрх. 10 минут массаж хийснийхээ дараа угаа. Долоо хоногт нэг удаа өндөгний маск хэрэглэхэд таны үс дөрвөн долоо хоногийн дараа таны үс 2-3 см ургах болно.
Алхам №5
Үсээ дээш шуу. Үсээ ургуулахыг хүсч буй бол битгий задгай тавиарай. Аль болох үсээ дээшээ шуух хэрэгтэй. Үсээ угаасаны дараа үсээ шууж заншвал таны үс хэдхэн өдрийн дотор гайхалтай ургах болно.
Алхам №6
Урт эрүүл үстэй болохыг хүсч буй бол 14-21 хоногт нэг удаа үснийхээ үзүүрээс бага зэрэг тайраарай. Та тун удахгүй үр дүнг нь харах болно.
Алхам №7
Массаж хий. Үсээ угаасан эсвэл угаахаасаа өмнө үсэндээ массаж хий. Хуйхаа эрүүл байлгаснаар таны үс хурдан ургах болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ