Намайг болон Оросын иргэдийг эх орноо хайрлах сэтгэл нэгтгэдэг

МVОНТ-ийн эфирээр бямба гарагт цацагдсан Блvvмберг телевизийн Чарьлз Роуз ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй ярилцсаныг өмнөх дугаартаа нийтэлсэн. Харин энэ удаа төгсгөлийн хэсгийг бvрэн эхээр нь хvргэж байна.
-Та АНУ-д очихоороо ерөнхийлөгч Барак Обаматай уулзах хvсэлт гаргах уу?
-Иймэрхvv уулзалтыг заавал урьдчилан тохирдог. Ерөнхийлөгч Обамагийн хувьд иймэрхvv арга хэмжээний vеэр ажлын төлөвлөгөө нь минут, секундээр бичээстэй байдгийг мэднэ. Дэлхий бvх орны төлөөлөгчид цугларна.
-Тvvнд ОХУ-ын ерөнхийлөгчид зарцуулах хэдэн минут олдоно гэж бодож байна?
-Энэ бол тvvний мэдлийн асуудал. Бид бvх тvвшинд харилцахад нээлттэй. Дээд хэмжээний уулзалтаас гадна яам, тамгын газар, шаардлагатай гэвэл тусгай албадын тvвшинд ч уулзахад бэлэн. Хэрэв ерөнхийлөгч Обамад хэдэн минут олдвол би тvvнтэй дуртайяа уулзана. Ямар нэгэн шалтгаанаар тvvнд уулзах боломж олдохгvй бол сvйд болох хэрэггvй. Бидэнд ИХ 20-н уулзалт эсвэл өөр арга хэмжээн дээр уулзах боломж олдоно.
-Та ерөнхийлөгчтэй уулзах сонирхолтой байгаа юм байна. Тvvтэй уулзаад “Надад Сирийн хямралыг шийдэх төлөвлөгөө байна. Хамтран ажиллацгаая. Хамтдаа юу хийж чадахаа харъя. Сирийн асуудлаар хамтаръя. Мөн өөр салбарт хамтдаа юу хийж чадахаа харъя” гэж хэлэх vv?
-Энэ нь их учиртай. Иймэрхvv асуудлыг дээд хэмжээний уулзалтын vеэр хоёр орны ерөнхийлөгч эцэслэн шийдэх боломжтой ч эхлээд Гадаад хэргийн сайд нарын тvвшинд эсвэл Батлан хамгаалах яам, тусгай албадын тvвшинд бэлтгэдэг. Энэ бол нөр их ажил. Энэ ажлыг эцэслэн шийдвэрлэхэд бэлэн болсон тохиолдолд хоёр тал уулзаж эцэслэн шийдвэрлэх нь зvйтэй. Хэрэв энэ асуудлаар эцсийн тохиролцоонд хvрээгvй бол еөрнхийлөгч Обаматай гар барьж, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж болно. Бид, би хувьдаа ийм уулзалтад хэзээд бэлэн байдаг.
-Гэхдээ бид одоо тэргvvлэх байр суурьны талаар ярьж байна. Хэрэв та тэнд vг хэлвэл ерөнхийлөгч Обама таны vгийг сонсоосой гэж бодож байгаа байх. Хэрэв та тvvн рvv залгавал Петербургт энэ асуудлыг хэлэлцсэний дараа ч бас ингэсэн. Тэгэхэд та ерөнхийлөгч рvv утасдаад хоёулаа заавал уулзаж, чухал асуудлуудыг хамтдаа хэлэлцье. Дангаараа байснаас хамтарвал илvv vр дvнд хvрнэ гэж хэлсэн.
-Тийм ээ. Тэгсэн. Би ерөнхийлөгч Обама руу залгадаг. Ерөнхийлөгч Обама ч янз бvрийн асуудлаар над руу залгадаг. Энэ бол манай харилцаа холбоонд байдаг хэвийн vзэгдэл. Vvнд онцгой сонин, содон юм ерөөсөө байхгvй. Хувийн бvх уулзалтуудыг хоёр талын албаны хvмvvс бэлтгэдэг. Би танд гуравдахь удаагаа давтая. Өөрсдийнхөө зvгээс бид уулзахад бэлэн. Гэхдээ энэ нь биднээс шалтгаалахгvй. Хэрвээ Америкийн тал уулзахыг хvсвэл бид уулзана.
-Та эдгээр асуудлыг өдөр бvр авч хэлэлцдэг учраас уулзахад бэлтгэх ямар ч шаардлага танд байхгvй. Обаматай уулзахад танд ямар ч бэлтгэл хэрэггvй. Тvvнд ч бэлтгэх хэрэггvй.
-Таны ярьж байгаа зvйл бол зvгээр л дипломат эелдэг зан гэж бодож байна. Гэхдээ та тvvнтэй уулзахад бэлэн байгаа гэж хэллээ. Та сэтгvvлчээр ажиллаад хэдэн жил болж байгаа билээ.
-Vнэнээ хэлэхэд миний санаж байгаагаас ч олон жил болсон байх?
-Танд юу бэлэн. Бас бэлэн биш талаар зөвөлгөө өгөхөд надад хэцvv байх нь ойлгомжтой. Гэтэл ерөнхийлөгчөөр ажиллаад удаж байгаа надад та юунд бэлэн, бэлэн бус талаар зөвөлгөө өгч болно гэж яагаад vзэж байгаа юм бэ. Гэхдээ энэ гол нь биш л дээ. Хамгийн гол ОХУ бvхэлдээ, ОХУ-ын ерөнхийлөгч, засгийн газар, мэргэжил нэгтнvvд маань бvгд хамгийн дээд хэмжээнд уулзахад бэлэн байгаа. Засгийн газар, яам, тамгын газрын тvвшинд уулзахад бэлэн. Америк тvншvvд маань хэр зэрэг хол явахыг хvснэ. Бид тэр хэмжээгээр нь хамтран ажиллана. Энvvхэндээ гэхэд талууд хоорондоо харилцаж, зөвшилцөлд хvрэх арга замыг хайхын тулд НVБ-ын энэ талбарыг бий болгосон юм. Тийм учраас бид энэ талбарыг ашиглаж чадвал сайн хэрэг болно.
-Та ерөнхийлөгч Обамагийн талаар ямар бодолтой явдаг вэ. Тvvнийг хэрхэн vнэлдэг вэ?
-Надад АНУ-ын ерөнхийлөгчид vнэлгээ өгөх эрх байхгvй гэж бодож байна. Энэ бол Америкийн ард тvмний асуудал. Би ерөнхийлөгч Обаматай сайн хувийн харилцаатай. Нэлээд илэн далангvй. Гайгvй сайн ажил хэрэгч харилцаатай гэж хэлнэ. Энэ харилцаа биднийг ажлаа хийж гvйцэтгэхэд хангалттай.
-Ерөнхийлөгч Обамагийн олон улсын тавцанд хэрэгжvvлж байгаа vйл ажиллагаагаар тvvний сул тал илэрдэг гэж боддог уу?
-Vгvй. Би огтхон ч ингэж бодохгvй байна. Учир нь юунд байдаг вэ гэвэл дэлхийн аль оронд гадаад хvчин зvйлийг дотоодынхоо улстөрийн тэмцэлд ашигладаг. АНУ-д ч адилхан. Тvvгээр барахгvй АНУ-д энэ хvчин зvйлийг бусад газраас хамаагvй илvv ашигладаг байхыг ч vгvйсгэхгvй. АНУ-д удахгvй сонгуулийн кампанит ажил эхэлнэ. Сонгуулиар vргэлж нэг бол Оросын эсвэл өөр ямар нэгэн хvчин зvйл заавал яригддаг. Ингэхдээ улстөрийн өрсөлдөгчид төрийн тэргvvнээ янз бvрээр буруутгадаг. Тэр дундаа мэдлэг, чадвар дутмаг эсвэл сул дорой гэхчилэн янз бvрээр дайрч давшилдаг. Харин би vvнтэй санал нийлдэггvй. Америкийн дотоодын улстөрийн хэрvvл, маргаанд оролцохыг хvсэхгvй байна.
-Танаас нэг юм асуухыг зөвшөөрнө vv. Ерөнхийлөгч Обама таны vгийг сонсох болов уу?
-Юу хийж болох, болохгvйн хувьд vл зөрчилдөх асуудлаар бид нэг нэгийгээ их, бага хэмжээгээр сонсдог гэж боддог. Ямар ч байсан бидний хооронд харилцан яриа байгаа. Бид нэг, нэгнийгээ сонсдог.
-Та хоёр нэг, нэгнийгээ сонсдог гэлээ. Та Орос орныг хэт хvчирхэг гvрэн биш гэж байна. Харин ерөнхийлөгч Обама Орос орныг эн тэнцvvхэн тvнш гэж хvлээн авдаг болов уу. Таныг эн тэнцvv гэж боддог уу. Та өөрөө ингэж хvлээн авахыг хvсдэг биз дээ.
-Тэр танай ерөнхийлөгч учраас та тvvнээс өөрөөс нь асуусан нь дээр байх. Би гэж боддогийг нь яаж мэдэх вэ. Дахиад хэлье. Бид хоёрын хооронд их тэгшхэн, нэг нэгнийгээ хvндэтгэсэн хувийн харилцаа тогтсон. Ажил хэрэгч харилцаа ч бас гайгvй тvвшинд байдаг. Харин АНУ-ын ерөнхийлөгч, Францын ерөнхийлөгч, Германы канцлер, Японы ерөнхий сайд , Хятадын төрийн дээд зөвлөлийн дарга эсвэл Хятадын ерөнхийлөгч юу гэж боддогийг би яаж мэдэх билээ. Бид хvмvvсийн бодит vйлдлийг хардаг болохоос ингэж, тэгж санагдлаа гэдэггvй.
-Та Орос орноо төлөөлөх их дуртай. Хийдэг ажилдаа их дуртай хvн. Та өмнө нь тагнуулын албанд ажиллаж байсан. Тагнуулч хvний vvрэг бол хvнийг уншиж, танихад оршдог гэж ойлгодог?
-Нэг хэсэг би тийм ажилтай байсаан. Харин одоо өөр ажил хийгээд нэлээд удаж байна.
-Оросод КГБ-ийн хуучин ажилтнууд гэсэн ойлголт байдаггvй гэж сонссон юм байна. КГБ-д элссэн бол vхэн vхтлээ гишvvн нь байдаг гэсэн?
-Энvvхэндээ гэхэд амьдралынх нь vе шат болгон хvнд ул мөрөө vлдээдэг. Бид юу ч хийж байсан ямар ч ажил хийж байсан олж авсан мэдлэг туршлага бидэнтэй хамт насан туршид минь vлдэж, хожим ямар нэгэн хэмжээгээр ашигладаг. Энэ утгаараа тэд зөв хийсэн байна.
-АНУ-ын тагнуулын Ерөнхий газрын нэг мэргэжилтэн таныг тусгай сургалтын хvчинд хvмvvсийг өөртөө татаж чаддаг маш онцгой чадавхтай болсон хvн гэж хэлсэн. Энэ нь ч vнэн юм шиг байгаа юм. Та нэг ёсондоо хvмvvсийн сэтгэлийг булааж чаддаг гэсэн vг.
-Хэрвээ АНУ-ын тагнуулын Ерөнхий газрынхан тэгж хэлсэн бол vнэн байх өндөр магадлалтай. Тэд чинь энэ асуудлаар гаршсан хvмvvс шvv дээ.
-Энэ маш чухал асуудал учраас таны бодол санааг сонсмоор байна. АНУ, ОХУ хоёр дэлхийг аюул багатай газар болгохын тулд яаж хамтрах ёстой вэ. Та энэ тухай ямар бодолтой явдаг вэ?
-Бид энэ тухай vргэлж боддог. Бидний хамтын ажиллагааны нэг чиглэл өнөөдөр дэлхийн олон сая хvний хувьд амин чухал асуудал болж хувирсан. Тэр бол терроризмын эсэрг тэмцэлд хvчээ нэгтгэж хамтын хvчин зvтгэлээр тэмцэх явдал. Vvнээс гадна мансууруулах бодистой тэмцэж, vй олноор хөнөөх зэвсгийг тараахгvй байж өлсгөлөнгөөс ангижирч, байгаль орчноо хамгаалж, дэлхийн олон талт байдлыг хадгалж, дэлхийг илvv тогтвортой болгохын төлөө хvчээ нэгтгэх ёстой.
-Хаана тогтвортой байдлыг бий болгох вэ?
-Дэлхийн өнцөг булан бvрт тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй. Та өөрөө АНУ, ОХУ хоёрыг цөмийн зэвсэгтэй дэлхийн хамгийн хоёр том гvрэн гэж хэлсэн. Энэ нь ч манай хоёр улсад онцгой хариуцлага ногдуулдаг. Дашрамд хэлэхэд бид зарим чиглэлээр гайгvй сайн амжилттай байгаа. Тухайлбал, Ираны цөмийн асуудлаар бид хамтран ажиллаж байна. Энэ асуудлаар хамтран ажиллаж ерөнхийдөө эерэг vр дvнд хvрч чадсан.
-Яаж гар нийлсэн бэ. Ерөнхийлөгч Б.Обама эцсийн тохиролцоонд хvрэхэд таны vзvvлсэн хувь нэмрийг vнэлж удаа дараа танд талархлаа илэрхийлсэн. Та болоод танай дипломатич тэр дундаа танай Гадаад хэргийн сайд Сергей Лавров эцсийн vр дvнд хvрэхийн тулд юу хийсэн бэ?
-Танд сонин санагдаж магадгvй. Гэхдээ заримдаа АНУ, ОХУ-ын сонирхол нийлэх тохиолдол байдаг. Би дөнгөж саяхан манай хоёр улсад онцгой хариуцлага ногддог гэж хэлсэн. Энэ утгаараа vй олноор хөнөөх зэвсэг тараахгvй байх асуудлаар бидний сонирхол яах аргагvй давхацдаг. Ийм ч учраас бид АНУ-тай хамтран энэ асуудлыг шийдэхийн төлөө хvчин чармайлт гарган тууштай ажилласан. Гэхдээ Орос орон зөвхөн дээрх хvчин зvйлийг дангаар нь удирдлага болгоогvй. Vvнээс гадна бид Иранд манай хөрш, манай уламжлалт тvнш гэдэг vvднээс хандаж энэ орны эргэн тойрны асуудлыг хэвийн болгохыг хvссэн. Энэ асуудлыг шийдснээр Ойрхи Дорнодын аюулгvй байдал сайжирна гэж vзэж байгаа. Энэ ч утгаараа Ираны цөмийн асуудлын талаар өгсөн бидний дvгнэлт манай Америкийн тvншvvдийнхтэй vндсэндээ бvрэн таарсан.
-АНУ-ын дараачийн Ерөнхийлөгчөөр Бvгд найрамдах намын төлөөлөгч сонгогдох магадлал туйлын өндөр байгаа. Бvгд найрамдахчуудын дийлэнх нь Ираны цөмийн гэрээний эсрэг байр суурьтай байгааг та мэднэ. Та тэдэнд юу гэж хэлэх вэ?
-Би дөнгөж сая хэллээ. Хэрэв дахиад хэлэх шаардлагатай бол дахиад хэлэхээс буцахгvй. Бидний байгуулсан энэ гэрээ нь олон улсын аюулгvй байдлын сонирхолд нийцсэн. Бvс нутгийн нөхцөл байдлыг бэхжvvлсэн, цөмийн зэвсэг тараах гэсэн оролдлогын өмнө маш том саад тотгор тавьж чадсан гэж vздэг. Ялангуяа олон улсын цөмийн эрчим хvчний агентлаг байдлыг бvхлээр нь хяналтдаа авч байгаа учраас бvс нутгийн бvх орон тоо бизнес арилжаа тvншийн болоод улстөрийн хэвийн харилцаа тогтоох боломжийг бvрдvvлж байгаа. Ингэснээр Ойрхи Дорнодын байдал бvхэлдээ сайжирна гэж vзэж байгаа.
-Таныг Оросод ямар их нэр хvндтэйг харсан дэлхийн бусад улстөрчид танд атаархдаг нь лавтай. Та яагаад ийм их нэр хvндтэй болсон юм бэ?
-Намайг болоод Оросын иргэдийг хооронд нь нэгтгэдэг нэг нийтлэг юм байдаг. Тэр бол эх орноо хайрлах сэтгэл.
-Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойн баярын vеэр Орос орон ямар их vнэ цэнээр энэ ялалтад хvрснээ дурсаж байхад та аавынхаа хөргийг бариад нvдэндээ нулимстай зогсож байсан нь олон хvний сэтгэлийг хөдөлгөсөн?
-Тиймээ миний гэр бvл, миний хамаатан саднууд дэлхийн хоёрдугаар дайны vеэр маш хvнд гарз хохирол амссан. Энэ бол vнэн. Миний аавын гэр бvл гэхэд л таван хvvтэй байсан бол дөрөв нь амиа алдсан. Ээжийн талд ч vvнтэй ижил төстэй дvр зураг харагддаг. Орос улс vнэхээр асар их хохирол амссан. Мэдээж бид vvнийг мартаж чадахгvй, мартах ч эрхгvй.
Гэхдээ хэн нэгнийг буруутгахын тулд биш харин ирээдvйд ийм аймшигтай юмыг дахиж давтахгvйн тулд санах ёстой. Бид энэ тухай хэзээ ч мартах ёсгvй. Дашрамд хэлэхэд бид ахмад дайчдаа маш их хvндэлдэг АНУ-ын ахмад дайчдыг ч адилхан. Тэд тавдугаар 9-нд ялалтын баярын парадад хvрэлцэн ирсэн. Мөн эвслийн бусад улс орон Их Британи, Хятадын амссан хохиролыг ч бид санадаг. Бид vvнийг мартаагvй. Энэ бол та бид бvхний нааштай эерэг нийтлэг дурсамж гэж vздэг. Ийм учраас нацизмын эсрэг тэмцэж байсан бидний хамтын тэмцэл өнөөдөр бидний өмнө тулгарч байгаа хvндрэлvvдийг шийдэхэд бат бөх суурь болж өгөх ёстой.
-Нийтлэг дайснуудынхаа эсрэг Америктай илvv ойр дотно тvншлэхийг та хvсдэг гэсэн vг vv?
-Нийтлэг дайснуудынхаа эсрэг биш. Харин нэг нэгнийхээ ашиг сонирхолыг хvндэтгэсэн тvншлэлийн төлөө байдаг.
-Та Оросод асар их нэр хvндтэй боловч таныг шvvмжлэдэг хvмvvс зөндөө байдгийг та мэдэх байх аа. Миний мэдэх нь Орос орныг ардчилсан гэхээсээ илvv дарангуйлагч тогтолцоотой гэж шvvмжилдэг. Оросод улстөрийн сөрөг хvчин сэтгvvлчдийг шоронд хорьж байна. Тэндийг хороож байна, таны эрх мэдлийг хэмжээ хязгааргvй гэдэг. Хязгааргvй эрх мэдэл нь тэр тусмаа vнэмлэхvй эрх мэдэл нь хvнийг маш их эвддэг. Оросын улстөрийн уур амьсгалд санаа зовсон хvмvvст та юу хэлэх вэ?
-Хууль журамгvйгээр ардчилал оршин тогтохгvй. Хvн бvр хуулиа мөрдөх ёстой. Энэ бол бид бvгдийн vргэлж санах ёстой хамгийн чухал зарчим. Харамсалтай нь сэтгvvлчид амиа алдах, хvний амь эрсдэх зэрэг эмгэнэлт vйл явдал дэлхийн хаана ч тохиолддог. Харин Оросод ийм vйл явдал тохиолдвол бид гэмт этгээдийг олж хариуцлага хvлээлгэхийн төлөө шаардлагатай бvх арга хэмжээг авна. Бид бусад асуудалд ч ингэж ханддаг. Хамгийн гол нь бид иргэн нэг бvр төр нийгмийн амьдрал удирдлагад нөлөөлөх боломжтой гэдгийг мэдрэхvйцээр улстөрийн системээ сайжруулна. Ингэснээр эрх баригчид өөрт нь итгэл хvлээлгэж төлөөлөгчөөрөө сонгосон иргэдийн өмнө хvлээх хариуцлагаа ухаарах юм.
-Та энэ орны төрийн тэргvvний хувьд хуулийг сахиулж, шударга ёсыг хэрэгжvvлж өөрийн эрх мэдлээ ашиглавал энэ vзэл бодлыг өөрчлөхөд том тvлхэц болох байх аа?
-Хийх зvйл ч их байна. Гэхдээ хvссэн бvхнийг тэр дор нь биелvvлж чадахгvй шvv дээ. АНУ байгуулагдснаас хойш ардчилсан нийгмийг цогцлоох хvртэл хэр хугацаа шаардсан билээ. Өнөөдөр ч америкт ардчилал бvрэн утгаараа хэрэгжээгvй байна. Хэрэв тийм байсан бол Фергусонд хэрэг гарахгvй байх байсан тийм vv. Энэ маягийн асуудал дэгдэхэд цагдаа нар эрх мэдлээ хэтрvvлэн ашиглахгvй байх байсан. Бидний зорилго бол энэ бvх асуудлыг тогтоож цаг тухайд нь хариу арга хэмжээ авах. Оросод ч бас олон асуудал бий.
-Немцовын амийг хөнөөсөн хэрэгтэнд хариуцлага хvлээлгэнэ гэсэн vг vv?
-Би өмнө нь ч хэлж байсан. Энэ бол манай орчин цагийн тvvхийн гутамшигт хуудас. Хэрэгтнийг илрvvлж шийтгэх ёстой. Хэрэгтнийг ололгvй мөрдлөг удаан vргэлжилсэн ч гэлээ эцэстээ шийдэгдэнэ.
-Би Орос улс, Оросын соёл урлаг, утга зохиол хөгжмийг ихэд биширдэг. Өргөн уудам нутагтай том орон. Сталин зэрэг олон хvн Оросод хvчирхэг захирангуй удирдагч хэрэгтэй гэж байсан. Сталиныг хэлсэн шигээ удирдагч байсных нь төлөө хvндэлцгээдэг. Сталины зөв байсан уу?
-Vгvй. Би Сталиныг тэгж хэлснийг санахгvй байгаа учраас баталгаажуулж чадахгvй нь. Оросод ч өөр ямар ч оронд ч дарангуйлагч хэрэггvй. Харин нийгэм төрийг хослуулан удирдах зарчимч хvн хэрэгтэй. Ердөө л улсын дотоод болон гадаад нөхцөл байдлын өөрчлөлтөд дасан зохицож vр дvнтэй шийдвэр гаргадаг удирдагч Оросод хэрэгтэй.
-Гэхдээ Оросын тvvхийг харвал хvчирхэг удирдагчдын уламжлал тогтсон байна шvv дээ?
-Сонс доо. Европын ихэнх орон паралментын ардчилалтай. Япон паралментын ардчилалтай. Өөр олон орон паралментын ардчилалтай. Гэхдээ vл мэдэгдэх шалтгаанаар АНУ-ын Засгийн газар ялгаатай бvтэцтэй. Ерөнхийлөгчийн засаглалтай Бvгд найрамдах удирдлагын хэлбэртэй. Улс орон бvрийн онцлог уламжлал адилгvй. Энэ нь өнөөдөр ч ирээдvйд ч тусгалаа олсоор байх болов уу. Оросод тийм уламжлал бий. Гэхдээ удирдагч хvчирхэг байх эсэх нь гол биш. Хэдийгээр засгийн эрхийг барихад хvчирхэг удирдагч хэрэгтэй ч, төр барих хугацаандаа зөв хийсэн нь илvv чухал. Дарангуйллын чанартай удирдагч бол нэг хэрэг. Харин шударга нийгмийн олонхын төлөө хуулийн хvрээнд шийдвэр гаргадаг ухаалгаар дvрэм журмын дагуу ажилладаг удирдагч бол тэс ондоо.
-Зарим хvн таныг Оросын эзэн хаан гэж нэрлэдгийг дуулсан байх?
-Тэгээд юу гэж. Намайг янз бvрээр л дууддаг.
-Энэ цол танд тохирох уу?
-Vгvй ээ тохирохгvй. Оросод намайг ваар гэж дуудсан ч хамаагvй. Гол нь зууханд л битгий хийгээрэй гэсэн зvйр vг байдаг. Дэмжигчид, найзууд, улстөрийн зөвлөхvvд тань таныг юу гэж дуудах хамаагvй. Хасгийн чухал нь эх орныхоо эрх ашгийн төлөө юу хийх ёстой вэ гэсэн бодол. Энэ бодол таныг ОХУ-ын төрийн тэргvvний байр сууринд аваачдаг.
-Оросын ард тvмэн таниас айдаг уу?
-Vгvй гэж бодож байна.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ