Асашёорюү аваргын асарт саатаарай

Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Давгадорж жиргээчдээ Хархорин дахь асартаа айраг уухыг урьжээ. Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Энэ тэнд зун цагаар тэнэж яваа жиргээчид байвал ирж айраг уугаарай. Хар хорин" хэмээн бичжээ.
Учир нь маргааш буюу энэ сарын 24-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадам болох юм.
Уг наадамд их аварга маань хурдан шандаст хүлгээ сойж байгаа аж.
Дашрамд дуулгахад, их аварга Асашёорюү энэ Даншиг наадамд зодоглохоор бэлтгэж байгаа гэсэн шүү.
Ямартаа ч, жиргээчид та бүхэн Аса аваргын асараар зочилж, айраг уугаад мордоорой.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ