Мэдэгдэл ”Жемнэт ХХК”

МУ-ын интернэтийн нийт хэрэглээний 70% орчим хувийг нийлүүлдэг Жемнэт ХХК-ийн гадаад урсгал DDoS attack буюу гадаад халдлагад өртсөний улмаас доголдол үүссэнд хүлцэл өчиж байна.
Үүний улмаас Скайтел, Скаймедиа, Юнивишн, Юнител, Ситинэт гэх зэрэг томоохон үйлчилгээ үзүүлэгчдийн интернэтийн үйлчилгээ доголдоод байна.
Интернэт хэрэглэгчдийн үйлчилгээг хэвийн болгохоор инженер, техникийн ажилтнууд ажиллаж байгаа болно.
Энэхүү гадаад халдлагын асуудлаар холбогдох байгууллагад хандаж шалгуулах үйл ажиллагаа явагдаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.
ЖЕМНЭТ ХХК
СЭТГЭГДЭЛ БИЧИХ