Шарилжыг тайрч устгахыг зөвлөлөө

Долоодугаар сарын 1-30 хүртэл ерхөг согоовор, намар долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 30 хүртэл лууль, долоодугаар сарын 20-доос есдүгээр сарын 10-ныг хүртэл шарилжны тоосоо гүвэх эд оргил үе байдаг.
Энэ үед иргэдийн шарилжны харшил хөдөлдөг учир тэр үеэс өмнө шарилжийг зулгааж хаядаг. Гэвч шарилжийг зулгаахаас тайрч авах нь үр дүнтэй талаар мэргэжилтнүүд зөвлөжээ.
Хадалт, тайралтыг 2-3 жил дараалан хийснээр шарилж, луулийн төрлийн ургамал багасч зүлэг нэмэгддэг байна.
Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3 нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосны харшилтай байдаг гэнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ