“Их засаг” хөшөөний нээлт болов

img

Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсанаар Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх шүүх байгуулах эрх зүйн үндэс бүрдсэн билээ. Монгол Улсын Бага Хурлын 1992 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор Цэцийн анхны бүрэлдэхүүнийг баталсан юм. Тийм учир энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсан гэж үздэг. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан жил бүрийн долоодугаар сарын 1-нд Үндсэн хуулийн цэц байгуулагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон.

 

 

Өнөөдөр Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 23 жилийн ойг  тохиолдуулан зохион байгуулсан олон арга хэмжээний хүрээнд “Их засаг” хөшөөний нээлт болов. Уг хөшөө нь хүннү гэрийн хэлбэртэйгээр ногоон пийсүүн боржин чулуугаар бүтээгджээ.

 

Үүнээс гадна “Их Засаг”-ийн эхийг эрэн сурвалжлах нь сэдэвт олон улсын бага хурлын илтгэлийн эмхэтгэлийг хүлээн авч залах ёслол боллоо. 2015 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр “Их Засаг”-ийн эхийг туурвин бүтээж, Үндсэн хуулийн цэцийн байранд залах тухай Үндсэн хуулийн цэцийн даргын тушаал гарсан бөгөөд ингэснээр “Их Засаг”-ийн судалгааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, монголчуудын оюуны их өвийг сэргээн босгох зорилго тавьсан юм.

 

 

Энэ ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэц, “Их засаг” олон улсын их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Их засаг”-ийн эхийг эрэн сурвалжлах нь сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг саяхан зохион байгуулсан билээ. Энэ хурлаар хэлэлцэгдсэн олон сонирхолтой илтгэлүүдийг эмхэтгэж ийнхүү өнөөдөр хүлээн авч залав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol:
Цэц гэж хуульчдын морг
2015-07-01