”Баян” Ж.Баясгалан цацагт хяруул нутагшуулна
УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Б.Амарсайхан, Б.Навчаатай нэг ангид жүжигчний мэргэжлээр сурч төгссөн Ж.Баясгалан бизнесээ өргөжүүлж, ажил хэрэгч, бэлтэй эр болсон.
Тэгвэл тэрбээр Европоос ямар нэг генийн өөрчлөлтгүй сайн чанарын цацагт хяруулыг монголд нутагшуулан “Монгол хяруул” брэнд худалдаанд гаргахаар болжээ.
Илчлэг сайтай, калори багатай хүний биед өгөх ашиг шим ихтэй эд гэдгийг Ж.Баясаа ээжийгээ асарч байхдаа мэджээ. Түүний ээж 4 жилийн турш өвчтэй байсаар хоолны дэглэм барьж байх явцад тэр энэхүү бизнесийнхээ санааг олсон гэнэ.
Цацагт хяруулын махыг хүн болгон авч идэх боломжтой байгаасай гэсэн үүднээс 18 төгрөг гэж үнэ тогтоогоод байгаа аж.
Жүжигчин Ж.Баясгалангийн хувьд Э.Мөнзаяа гэх бүжигчин бүсгүйтэй гэр бүл болсон. Эхнэрийнх нь хувьд германы гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг бяцхан бизнэстэй гэнэ лээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ