Д.Сэржбүдээ ”гоолиг” начин болжээ

Д.Долгорсүрэн зааны хүчтэй хөвгүүдээс хамгийн даруухан нь гэгддэг улсын начин Д.Сэржбүдээ үндэсний бөхөөс холдож, гэр бүлийнхээ бизнес анхаарч эхэлсэн.
Тэгвэл сүүлийн үед бизнесмэнүүд дунд туранхай байх моод дэлгэрч, уралдан гүзээгээ хаях болсонтой холбоотойгоор Д.Сэржбүдээ начин ч жингээ хасч эхэлжээ.
Тодруулбал, тэрбээр сар 25 хоногт 10кг-ын жин хаясан байна.
Тэрбээр энэ талаараа “Гурван оронтой тооноос буулаа. Олон жил энэ тоотой явлаа. Баяртай 100 кг!!!” хэмээн жиргэжээ.
Мөн тэрбээр турахыг хүссэн охид, бүсгүйчүүдэд оройны хоолноос татгалзаж, давсгүй хоол идэхийг зөвлөж байгаа ажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ