Жүжигчин О.Энхтуул илтгэл тавьжээ

УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул нөхрөө даган Германд улсад ажиллаж амьдарч байгаа. Тэгвэл тэрбээр Европ дахь монгол эмэгтэйчүүдийн гуравдугаар чуулганд оролцсон байна. Энэ үеэрээ тэрбээр харь оронд байгаа ч монголчуудтайгаа холбогдож эмэгтэйчүүдийн чуулганд илтгэл тавьжээ.
О.Энхтуулийн хувьд гурван хүүхдийнхээ боловсролд нь анхаарал тавьж, Германд амьдрахаар явсан болохоор хэсэгтээ эх орондоо ирж амьдрахгүй гэж байсан юм.
Тэрбээр эх орноосоо явахаасаа өмнө “Гэр” хэмээх олон ангит кинонд тоглосон. Харин Германд амьдрах болсноор олон нийтийн ажиллагаанд тэр бүр оролцолгүй, тун ч нам гүм амьдарч эхэлсэн билээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ