“Номхон” командтай “босоо” гишүүн

img

УИХ-д нэг “босоо” тодотголтой гишүүнтэй бий. Тэр бол Сайнхүүгийн Ганбаатар.

 

Тэрбээр анх УИХ-д  сууж байхдаа, үг хэлэх тоолондоо “төрөө хүндэтгэж буйн илрэл” хэмээн босч зогсдог байсан юм.

 

Тэгвэл “босоо” гишүүн маань сурсан зангаа тавиагүй бололтой. Учир юу вэ гэвэл, өнөөдөр болсон нэгэн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар уригдан очжээ.

 

Гэвч суудалгүй үлдсэн учраас олны дунд ганцаараа, хэн нэгнээс “номхон” комданд авсан мэт торойж харагдав.

 

Түүнийг ингэж зогсохыг харсан эргэн тойрны хүмүүс, дөлж харагдана лээ. Удалгүй тус арга хэмжээний зохион байгуулагчид түүнийг суудалд суулгасан боловч, ахиад хаяад одов.

 

 

 

 

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар туслахын хамт

 

 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ