Өнөөдөр Ц.Лоохууз 92 нас зооглож байна

img

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Лоохууз өнөөдөр 92 нас хүрч байна.

 

Тэрбээр цагтаа  "Намын эсрэг бүлгийн толгойлогч" хэмээх нэр зүүж хавчлага дарамт дор зүдрүүхэн амьдарч байсан гэдэг. Харин өдгөө чөлөөт нийгмийн хүндэт иргэн болж амар жимэр амьдарч байгаа юм.

 

Түүний намтраас сөхвөл, Цогт-Очирын Лоохууз нь 1940 онд нутагтаа бага сургууль дүүргэн, санхүүгийн техникумд гурван жил, шинэхэн байгуулагдсан намын дээд сургуульд хоёр жил онц дүнтэй суралцан тус тус төгсөв. Дөнгөж байгуулагдсан Намын Төв Хорооны Лекторын Товчоонд шилэгдэн орж ажилласан нам төрийн шилдэг ирээдүйтэй залуу гишүүн 1950 ондЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд суралцах анхдагч нарын тоонд багтан хилийн дээс алхав.  Тэрбээр БНМАУ-ын түүхийг анх удаа орос хэлээр хэвлэгдэхэд нь орчуулан хөрвүүлж, нам төрийн бодлого, улс эх орны хөгжил, хэтийн төлвийн талаар өөрийн санал бодлыг хэвлэлд нийтлүүлж байх тэр үеэс нам төрийн ивээлд сэжигтэн болж эхэлсэн юм.

 

Тиймээс Лоохуузыг намын төв удирдлагаас хол алс хөдөө нутагт томилов. Гэвч Лоохууз Говь-Алтай аймгийн намын төв хорооны дарга хийж байх үедээ тус нутгийг гайхалтай хөгжүүлж ямар чадалтайгаа харуулсан нь зөвхөн эхлэл байлаа. Намын төв хорооны САА-г удирдах газрын дарга, ХАА Яамны 1-р орлогч сайд байх үедээ урсгал усгүй Алтай нутгийг усжуулах зорилгоор алдарт Гуулингийн сувгийг байгуулж,"Атар газар" эзэмших их хөдөлгөөнийг анхны шав тавихаас үр дүнд хүртэл нь зохион байгуулав. Мөн гахай, тахиа, туулай, булга, буга, каракуль хонь болон саалийн үнээний фирм, САА-нуудыг олноор байгуулжээ.

 

ЗХУ-ын Тимирязевийн академийн аспирантурт сурч байхдаа МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын индэр дээр аянга буулгаж тэр үеийн төр засгийн бурангуй үзлийг шүүмжлэн өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэйг хэлсэн нь төрийн хар дансанд бүртгэгдэж "Намын эсрэг бүлгийн толгойлогч" хэмээх нэрийг зүүн шорон гянданд орж, хөдөө орон нутагт цөлөгдөн ар гэрийнхэнтэйгээ уулзах эрхгүй явсаар 1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд цагаатгагдсан билээ. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хувьсгалаа гэж:
Идэж уух, хэлэх,сонсох, хийж бүтээх энэ бүхнээ дээрээсээ даруулж булуулж амьдрана гэдэг эмгэнэл ш дээ. Одоо бол май шүү орос, хужаа агаа нарын хамсаатнуудаа.
2015-06-15
zochin:
Loohuuz guaid urt nasalj udaan jargahiig husie er n uuruu uh ajil heregch hungun uhaan san aa uzel bodol n tsegtstei saihan hun dee zaluudaa yamar yavsan n hugshirsun hoinoo medegddeg gedeg
2015-06-15
zochin:
buyan gej eniig xeldeg Looxuuz guai urt udaan bidnii dund ulgerlen baigaarai
2015-06-15
Зочин:
үргэлжлэл .. цөлөгсөн гээд байна. Өвөрхайнгайнхан бүгд цөллөгийн хүмүүс юм уу. нэг л ард түмний дунд очоо биз дээ. Л.Цэнд гэж том дарга байгаад бруутгагдаад Тосонцэнгэлд явуулсан. С.Жалан-Аажав гэж дарга байгаад буруутгагдаж Завхан явсан. Эд аль аль нь Цэдэннбалыг муулж байгаагүй. Гэтэл Лоохууз л байн байна муу хэлж суудаг. уул нь аугаа хүн аугаа л байдаг юм байна л хөөрхий. Жаахан тавьтартайхан байх хэрэгтэй. Лоохууз гуай бол ажилсаг, гүйлгээ ухаантай, хөдөлмөрч хүн. Гэхдээ овилгогүй хүн төр барих хэцүү шүү. Самарч л орхино шүү дээ. Самбуу гуай Лоохуузыг тоогоод яагаад Цэдэнбалаа аваад хаяхад оролцсонгүй бэ тэгвэл. самбуугаас авахуулаад бүгд л Лоохуузтаны эсрэг байсан биз дээ. Тэгэхээр өөрөөсөө бас өө хайх хэрэгтэй. Өндөг шиг л өөгүй хүн байв гэж.
2015-06-15
Зочин:
Сайхан өндөр нас зооглож байгад нь баяр хүргье. Нам төрийн эсрэг хандсан нь үнэн юм шүү дээ. Улсын Цэдэнбал удирдаж чадахгүй байна, би удирдаъя гэх нь халгүй загнаж, дүвчигнэсэн нь үнэн шүү дээХоёр их коммунист орны дунд байгаа монгол яаж шүү гуравдахь ч орон, баруунтай шууд харьцах билээ. Бас Оросыг нэг их тоохгүй санаатай үзэл цжхалзсан. Яаж ах нараас хол байх вэ. нэг өдөр л хил хаахад монгол хаачих байсан юм бол. За тэр ч яахав тухайн үедээ ийм л юм яригдаж байсан санагдана. Харин юм л бол Цэдэнбалыг боловсролгүй, чадваргүй гэж ярьж байдгаа болих хэрэгтэй. Тэр хүн шиг эх орныхоо төлөө асар их зүйл хийсэн хүн тийм элбэг биш шүү Монголын ард түмний дунд домог болтлоо хайрлан шүтэгдсэн хүн бол Цэдэнбал. Ингэж хий муу хэлээд байвал тэр хүний нэр сэвтэнэ гэж бодож байгаа бол их эндүүрч байна. Харин ч доромжлуулах тусам улам гялалзаж, илүү их тодорно. Түүнтэй харьцуулах хүмүүс одооямархан билээ. Тэгж муу хэлэх нь нөгөө хүнээ улам тодруулдаг гэдгийн мэдмээр юм. Нөгөөтөөгүүр Өвөрхангайд цө
2015-06-15
zochin:
Loxuuz guai buyantai saixan xunshuu.shudraga xudulmurch eruul enx baigaarai
2015-06-15
Зочин:
Зориг тэвчээр ходолморч шудрага хун ингэж наслаж буянаа дээл эдэг юм даа Улсаа найма алдаг хорон сувдаг сэтгэлтэн бол энэ хорвоод байх цаг хугацаа бух юм хэмжээтэйг хумуус дор бурдээ ойлгож энэ сайхан буурал шиг унэнч шудрага ажилсаг байвал их наслана даа. Лоохууз гуай урт наслаг
2015-06-15
Зочин:
Зориг тэвчээр ходолморч шудрага хун ингэж наслаж буянаа дээл эдэг юм даа Улсаа найма алдаг хорон сувдаг сэтгэлтэн бол энэ хорвоод байх цаг хугацаа бух юм хэмжээтэйг хумуус дор бурдээ ойлгож энэ сайхан буурал шиг унэнч шудрага ажилсаг байвал их наслана даа. Лоохууз гуай урт наслаг
2015-06-15