Б.Нямтайширын галын ганц зээ

МАК группийн Ерөнхийлөгч Б.Нямтайшир галын ганц зээтэй.
Түүний охин Н.Цэлмүүн одоогоос найман жилийн өмнө Д.Цолмон хэмээх залуутай Хэрлэнгийн хээр талд байрлах жуулчны баазад сүр дуулиантай хуримлаж байсан.
Гэвч тэдний хамтын амьдрал дөрөвхөн жилийн настай байж, бяцхан хүүгээ гурван нас хүрэх үед залуу хосууд зам замаа хөөсөн байдаг.
Д.Цолмон, Н.Цэлмүүн нарын хайрын бэлэгдэл болсон хүү нь өдгөө “том эр” болж, “International School of Ulaanbaatar” дунд сургуулийн гуравдугаар ангид сурч байна.
Ноён Б.Нямтайшир сүүлийн үед хайртай зээгээ хаана ч явсан дагуулж явдаг болжээ.
Тэрбээр зээ хүүдээ “аавын биед хүнтэй танилц, агтны биед газар үз” хэмээн сургаж, олны танил эрхмүүдэд таниулж яваа гэнэ шүү.
Гэрэл зургийг П.Наран
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ