Марш тактикийн тэмцээний аваргууд тодорчээ

img

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

 

Тэмцээний нэгдүгээр байрт Ахлах ахлагч Х.Гантулга захирагчтай Зэвсэгт хүчний хоёрдугаар салаа 0:24:59 амжилтаар шалгарсан бол Дэслэгч Б.Анхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний нэгдүгээр салаа 0:33:38 амжилтаар хоёрдугаар байр, Хошууч Ч.Цолмонбаяр захирагчтай Хил хамгаалах ерөнхий газрын салаа 0:34:46 амжилтаар гуравдугаар байрт тус тус шалгарсан байна. Харин хугацаат цэргийн алба хаагчдын төрөлд Дэслэгч Г.Жавхлантөгс захирагчтай Зэвсэгт хүчний нэгдүгээр салаа 1:17:14 амжилтаар нэгдүгээр байр, Дэслэгч Б.Буяндэлгэр захирагчтай Зэвсэгт хүчний хоёрдугаар салаа 1:27:50 амжилтаар хоёрдугаар байр, Ахмад Б.Ганбаяр захирагчтай Хил хамгаалах ерөнхий газрын салаа 2:21:20 амжилтаар гуравдугаар байрт тус тус удаалжээ.

 

Түүнчлэн эмэгтэй тасаг шалгарлуулах төрөлд  Дэслэгч Л.Саранзаяа тасгийн захирагчтай Зэвсэгт хүчний хоёрдугаар тасаг 0:19:37 амжилтаар шилдгээр шалгарсан бол Ахлах ахлагч Д.Оюунчимэг тасгийн захирагчтай Зэвсэгт хүчний нэгдүгээр тасаг 0:21:21 амжилтаар, Дэслэгч О.Нинжбадгар тасгийн захирагчтай Хил хамгаалах Ерөнхий газрын тасаг 0:45:11 амжилтаар тус тус удаалсан байна. 

 

Б.Дэжид
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
цэрэгүүд хамгаалдаггүй юм уу
2015-06-09
irgen:
namaig hamgaalah minii tsagdaa suraggui bainaa hoorhii, Chingisee neg yum bodmoor yum
2015-06-08