А.Туяа өөхнөөсөө салахын түүс болж байна

Жүжиглэх авьяас, бүтээсэн дүрээсээ илүүтэй хагас нүцгэн зураг, том хөхөөрөө олны танил болсон гэгддэг жүжигчин, "халуухан" бүсгүй А.Туяа хэвлийн өөхөө хайлуулахын түүс болжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа нарийнхан бүсэлхийн зургийг тавьж, "Хэвлийн хавийнхаа өөхийг яаж хайлуулах вэ. Уг нь дасгал хийгээд л байгаа. Юм идэхээр нэмчих гээд байх шиг, идэхгүй гэхээр турчих гээд байх шиг" хэмээн бичжээ.
Түүний бичсэн энэхүү постын дор түүний цахим найзууд "хаана байна хайлуулах өөх, доромжилчих юм байна л даа" гэх мэтээр сэтгэгдэлээ үлдээж байна.
Ямартаа ч, баян эрчүүдээс илгээсэн үнэтэй бэлэг сэлт, болзооны урилгад дарагдах дөхдөгөө ч гайхуулдаг царайлаг сайхан бүсгүйн хувьд хэвлийн өөх нь асуудал болоод байгаа аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ