А.Хишигдалай ”шоучин” охидод эгдүүцлээ илэрхийллээ

Өвөрмөц дуу хоолойгоороо олны танил болсон залуу дуучин А.Хишигдалай бүсгүйчүүдийнхээ тухай эрэгцүүлэл сэтгэгдэлээ өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр "Бүсгүй хүний хувь тавилан, бөгжгүй хуримын сүйт бүсгүй шиг тийм л адармаантай. Амьдралын төлөө зовж яваа бүсгүйчүүд олон. Зовоож арчаагүйтдэг бүсгүйчүүд бүр ч олон. Бааранд тасарч ойчоод, дөрвөн мөчөөсөө дүүжлүүлээд гарах бүсгүйчүүд ирээдүйд нэг хүний эхнэр, нэлээд хүүхдийн ээж болох байх.
Шөнөжин хүүхэн эргүүлж, тэнэж явсан нөхрөө халуун хоол цайтай хүлээх нэг нь жаргадаг байх. Шударга шулуун явсан нэгнийг ивээхгүй хирнээ, шуламсын дүртэй явсан нэгнийг ивээгээд ч байгаа юм шиг. Хааяа арай л хатуу санагдах юм, амьдрал чи" хэмээн бичсэн байна.
Түүний энэхүү постыг 20 гаруй хүн хуваалцаж, 1400 орчим хүн лайк дарсан байна.
Ямартаа ч, хэдхэн хоногийн өмнө тэргүүний залуу цол, тэмдгээр энгэрээ мялаагаад байгаа дуучин бүсгүйн эгдүүг "шоучин" эмэгтэйчүүд хүргэсэн бололтой.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ