З.Баянсэлэнгэ цэрэгт байгаа хүүгээ эргэлээ

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ цэрэгт байгаа хүүгээ эргэжээ.
Хүүгээ эргэсэн талаараа тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Хүүгээ эр хүн болж, олны дунд биеэ зөв авч явах ухаан сууж, аливаад сэтгэлийн ухаан хатуужилтай хандаж, зөв явж, авах гээхийн ухаанаар аливаад суралцаг гэж цэрэгт мордуулсан. Каринтин дээр эргээд очиход миний хүү бов бор болчихсон, ярьж хөөрөх нь хүртэл өөр хүн болсон мэт санагдлаа. Хэдий том хүн болсон ч гэсэн ээждээ жаахан хүүхдээрээ л харагдах юм” хэмээн бичсэн байна.
Хэд хоногийн өмнө эрхэм гишүүн “Миний хүү эр хүн болжээ. Цэргийн зарлан ирээд... Хүүгээ цэрэгт явуулахаар шийдлээ. Эр хүний явах ёстой алба. Давах ёстой даваа” хэмээж байсан билээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ