Т.Ариунаагийн тоглолтыг фенүүд нь зохион байгуулна

МУГЖ Т.Ариунаагийн уран бүтээл туурвиж эхэлсний 30 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан түүний фенүүд дуучин бүсгүйн бүсгүй тайзан дээр 30 жил дуулсны ойг нижгэр тэмдэглэхээр зэхэж байгаа сурагтай.
Түүнчлэн, түүнд фэнүүдийн зүгээс 30 жилийн ойн бэлэг илгээсээр байгаа гэнэ.
Тодруулбал, нэгэн фэн нь түүнд өөрийнх нь хөргийг бэлэглэсэн гэнэ. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр “Өглөөний мэнд намайг дэмжиж хүндэлж явдаг нэгэн сонсогчоос минь ирүүлсэн их адилхан зуржээ” хэмээн зургаараа жиргэсэн байна.
Түүнчлэн, Японы мэргэжлийн сумогийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа сумочид МУГЖ Т.Ариунаагийн урлагт зүтгэсэн 30 жилийн хөдөлмөрийг хүндэтгэж, шинэ цомгийг нь ивээн тэтгэхээр болсон байдаг.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ