Зохиолч Г.Аюурзана рекламд тогложээ

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана "Говь"-ийн нүүр царай болжээ.
Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нар зохиол бичиж, ном хэвлүүлэхээс бусдаар бол албан ёсны ажилгүй хүмүүс гэгддэг. Гэвч зуслангийн байшиндаа нам гүм амьдарч, байсхийгээд л гадаад руу аялан тун ч тансаг амьдардаг гэж ойр дотныхон нь шивэр авир хийх аж.
Учир нь тэдний шинэ гаргасан ном долоо хоногийн дотор л борлдогдчихдог болохоор тэд хэзээ ч мөнгөөр дутдаггүй гэдэг.
Тэгвэл яруу найрагч Г.Аюурзана саяхан нэгэн рекламанд тогложээ.
Тодруулбал, тэрбээр “Говь”-ийн ноолууран пальто рекламдсан байна. Гэхдээ тэрбээр мөнгөний төлөө рекламд тоглоогүй гэнэ. Харин "Говь"-ийн байнгын хэрэглэгчид төдийгүй удирдлагуудтай нь сайхан харилцаатай байдаг учраас ийнхүү тус брэндийн нүүр царай болж буйгаа илэрхийлсэн ажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ