Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

10.00 цагт НИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан Нийслэлийн удирдлагууд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилтай танилцана.
11.00 цагт “PLAYTIME-2015” амьд хөгжмийн наадам зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан зарлаж буй хэвлэлийн бага хурал НЗДТГ-ын А зааланд болно. Хэвлэлийн хуралд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, Hi-Fi рекордсийн захирал Ч.Нацагдорж нар оролцоно.
10.00 цагт "Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциац"-ийн гишүүн аж ахуй нэгж, иргэдээс хүргүүлж буй гал түймрийн аюулд өртөөд буй Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн малчид, иргэд, гал түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдад эд бараа, бэлэн мөнгөний хандивыг ОБЕГ-т гардуулна.
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Төрийн албан хаагчдын холбооноос төрийн албан хаагчдын ажлаас халсан асуудлаар мэдэгдэл хийнэ.
12.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Prius center” компаниас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Prius загварын автомашиныг оруулж ирсэн бөгөөд иргэдэд бэлэглэх сайн үйлсийн аян зохион байгуулахаар болсон тухай мэдээлнэ.
12.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Баялгийн жинхэнэ эзэд” ТББ-аас Тавантолгойн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
12.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Баянхонгор аймгийн Засаг даргын хууль зөрчсөн асуудлуудаар Баянхонгор аймгийн төлөөллүүд мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ