Дархан аварга А.Сүхбат удирдлагын академийг төгсчээ

Дархан аварга А.Сүхбат Удирдлагын академийн дипломтой болжээ.
Тодруулбал, тэрбээр тус академийн Төрийн удирдлагын менежментийн ангид суралцан, амжилттай төгсчээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар А.Сүхбат аварга ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд Төв аймагт өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж эхэлсэн гэнэ.
Тэрбээр хоёр жилийн өмнө Ардчилсан намд элсэх үеэс түүнийг улс төрд хөл тавьж, Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарын аваргуудын адил их хуралд нэр дэвших бэлтгэлдээ хангаж эхэлжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ