Кёкүшюзан Увсаас нэр дэвших үү

УИХ-ын гишүүн асан,Кёкүшюзан Б.Батбаяр ирэх 2016 оны сонгуулиар Увс аймгаас нэр дэвших сурагтай.
Тодруулбал, тэрбээр саяхан бичсэн “Залгуурын мангас” нэртэй хүүхдийн номоо Увс аймгийн Хүүхдийн номын санд хандивласан байна.
Мөн тэрбээр ирэх УИХ-ын сонгуульд Увс аймгаас нэр дэвшихээ ойр дотныхондоо яриад амжсан гэнэ.
Тэрбээр 2008 онд Японы мэргэжлийн сумогоос зодог тайлж ирээд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд ялсан байдаг.
Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа хийх явцдаа 10000 хүнийг өндөр хөгжилтэй Японд явж ажиллуулна гэж худлаа рекламдсаар олны санал авсан хүн. Харин 2012 онд “Японд цунами болоод Япон руу хүн явуулж чадсангүй” гэж хэвлэлд ярьсан байдаг. Тэгээд Ховд аймагт нэр дэвшсэн ч ялдагдал хүлээсэн.
Тэгвэл тэрбээр ирэх сонгуульд Увс аймгаас нэр дэвшихээр "нүхээ малтаж" яваа гэж эх сурвалж мэдээллээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ