Сугарсан гуталны сургамж

ОХУ-ын Улаанталбайд болох Ялалтын баярын парадад манай улсаас оролцон 75 албан хаагчийн нэгнийх нь гутал жагсаалын талбайд сугарч, инээд наргиан дагуулж, басхүү шүүмжлэлд өртсөн. Тэгвэл энэ талаар Батлан хамгаалах яамны пэйж хуудсанд тайлбар хийжээ. Уг хуудсанд “Цахим сүлжээгээр манай цэргийн албан хаагчийн гутал сугарсан тухай элдвээр бичиж байна. Гутлын үдээс нь хатуу, дээрээс нь хөлөө дээш жийлттэй учраас сугарчихсан бололтой. Гэхдээ гутал нь сугарсан ч түүртэлгүй, ажралгүй, жагсаалаа хөөдөлгүй дуусгаж байгаа нь өөрөө чухал. Эд зүйлээс нь илүү эзэн нь өөрөө бэлтгэгдсэн байгаа нь хамгаас чухал. Мэдээж энэ бол том сургамж” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ