Д.Дагвадорж: Армийн бие бүрэлдэхүүн. Нэг л биш ээ.

Ирэх сарын 9-ний өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Аугаа эх орны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын парад болно.
Тус арга хэмжээнд манай зэвсэгт хүчнээс 63, хилийн цэргээс 12, нийт шилдэг 75 цэргийн алба хаагч оролцож, эх орныхоо болон зэвсэгт хүчний сүр хүчийг харуулахаар бэлтгэлдээ гараад байгаа.
Өчигдөр монгол цэргийн бие бүрэлдэхүүний жагсаалын бэлтгэлтэй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн болон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарын албаны хүмүүс танилцсан байна.
Тэгвэл өнөөдөр фейсбүүк, твиттер хуудаснаа дээрх Ялалтын парадад оролцох армийн хувцастай цэргүүдийн зураг хөвөрч байна.
Уг нь тус парадад оролцох бие, бүрэлдэхүүнийг өндөр шалгуурын дагуу тодруулсан гэдэг. Харамсалтай нь монгол цэргийн бие бүрэлдэхүүний жагсаалын бэлтгэл дээр нэгэн монгол цэргийн гутал сугарсан нь олны шүүмжлэлийг дагуулсаар байна.
Харин энэ үед мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорү Д.Дагвадорж өөрийн цахим хуудаснаа армийн хувцсыг шүүмжлээд амжлаа.
Тэрбээр "Манай армийн бие бүрэлдэхүүн. Нэг л биш ээ. Цагаан цамц, бээлий, сул өмд. Сүр хүч алга. Би лав армидаа ийм хувцас өмсгөхгүй. Юун цагаан цамц, зангиа вэ. Тэр өмд гутлыг нь хараарай" хэмээн бичсэн байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ