Шороон шуурга шуурна

Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд дараах анхааруулгыг хүргэж байна. Өнөөдөр баруун болон төв, говийн аймгийн нутгаар, маргааш зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ.
Иймд нийт иргэд, малчдад цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүлээн авч аюулгүй байдлаа хангахыг сануулж байна. Мөн нойтон цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй учир иргэд, жолооч нарт хол, ойрын замд зорчихгүй байхыг анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ