Тарбозавр батаарын яс Францад хураагджээ

Францын өдөр тутмын “Le progres.fr” сонинд Монголын говиос олдсон Тарбозавр батаарын ясыг Өмнөд Солонгосоор дамжуулан Францад худалдах гэж буй тухай бичжээ. Энэхүү мэдээллийг товчлон хүргэж байна.
Монголын говиос олдсон Тарбозавр батаарын яс Өмнөд Солонгос улсаар дамжин, Францын Леон хотын гаалиар орж ирэхдээ хураагджээ. Сайтар бэлдсэн сав баглаанд нуусан тус ясны нийт жин нэг тонн гэнэ. Энэхүү үлэг гүрвэлийн яс худалдаа болон хууль бусаар орж ирсэн эсэх нь тодорхойгүй байна. Үлэг гүрвэлийн ясыг Өмнөд Солонгосоос агаар болон далайгаар тээвэрлэж Леон хотноо авчирчээ. Энэ яс ямар зорилготойгоор Өмнөд Солонгосоос Францад ирэв. Худалдах зорилготой юу эсвэл нууцаар хил давуулсан, хууль бус бараа юу.
Тарбозавр батаарын ясны эцсийн зогсоол нь Жаннат гэх жижигхэн хот байжээ. Тус хотод үлэг гүрвэлийн томоохон музей байдаг юм. Энэхүү музейд тус үлэг гүрвэлийг ясыг худалдаалах зорилготой байсан уу. Ясыг нуусан баглаа, боодол дээр “Өмнөд Солонгос” хэмээн тэмдэглэжээ. Маш том энэхүү үлэг гүрвэлийн ясыг ойролцоогоор 700 мянган еврогоор үнэлсэн байна. Ясыг тээвэрлэж явсан эрэгтэй нь палентологич мэргэжилтэй гэнэ. Түүнийг саатуулсан бөгөөд гаалийнхан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Ясыг тээвэрлэж явсан хүмүүс Өмнөд Солонгосын талтай худалдааны гэрээ байгуулж, Францад авчирсан гэнэ. Палентологичид энэхүү ясыг шинжилж, судалгаа хийжээ. Монголын үлэг гүрвэлийн яс Өмнөд Солонгост яаж очсон гэдэг нь нууц хэвээр байгаа. Францад импортоор орж ирсэн үлэг гүрвэлийн яс болон эд зүйлсийг нь худалдан авахаар урьдчилгаанд 40 мянган евро төлсөн байна.
Монголын түүхийн нэг гэрч болсон энэхүү Тарбозавр батаарын ясны талаарх үнэн бодит мэдээлэл, ямар шалтгаанаар хилийн дээс алхсан гэх мэт нарийн мэдээллийг Монголын талаас тодруулах нь хамгийн зөв.
Одоогоор францын мэргэжилтнүүд тус ясыг нарийвчлан судалж, гарал үүсэл болон он тооллыг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Үлэг гүрвэлийн яс ямар ч гэмтэлгүй, бүрэн бүтнээрээ сайн хадгалагдаж үлдсэн байна. Гэхдээ түүхийн гэрч болсон энэхүү яс ямар замаар Монголоос гарч, Солонгост хүрсэн нь тодорхойгүй байна. 1924 оноос хойш үлэг гүрвэлийн ясыг олон улсад экспортлохыг хориглосон билээ. Гэхдээ Тарбозавр батаарын 90 гаруй яс олон улсад худалдаалагдсан байна. Эдгээр ясны ихэнх нь хууль бусаар зарагджээ.
Эргэн сануулахад, 2013 онд АНУ-д зарагдах гэж байсан 70 сая жилийн настай Батаарыг Монголын тал эргүүлэн авсан билээ. Энэхүү үлэг гүрвэлийн ясанд иймэрхүү хувь тавилан тохиож болзошгүй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ