Олон улсын хүүхдийн “Номын өдөр”-ийг тэмдэглэж байна

Дани-Монголын сургалтын төв, Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас анх санаачлан, Олон улсын хүүхдийн номын зөвлөлийн Монгол дахь салбартай хамтран хүүхэд багачуудыг дэлхийн болон Монголын зохиолчдын номтой танилцуулж, тэднийг номтой нөхөрлүүлэн, номоор дамжуулан өв тэгш хүмүүжилтэй болгоход нөлөөлөх зорилгоор найм дахь жилдээ Олон улсын хүүхдийн “Номын өдөр”-ийг тэмдэглэж байна.
Энэ удаагийн Олон улсын хүүхдийн номын өдрөөр Х.К.Андерсений үлгэрүүдээс cэдэвлэсэн жүжигчилсэн тоглолт, үггүй үзүүлбэр /фантамимо/ болон дуулалт жүжгийн уралдаан болох юм.
Тус уралдаан нь Х.К.Андерсений төрсний 210 жилийн ой, Монгол –Данийн Хамтын Ажиллагааны нийгэмлэгүүдийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
Мөн өдөрлөгийн үеэр Нийслэлийн Гэгээрэл хөгжлийн төвүүдийн сурагчдын хийсэн бүтээлээр үзэсгэлэн гарах юм. Өдөрлөг өнөөдөр Монголын Хүүхдийн Ордонд 14 цагт эхэлнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ