Ц.Гомбосүрэн "Билигт гүүш"-ээр тодорлоо

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Жамсрангийн Гэндэндарамын “Билигт гүүш” шилдэг орчуулгын шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр Гадаад хэргийн яамны ёслолын танхимд болжээ. Энэ жил анх удаа олгогдож буй уг шагналыг нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэн хүртэж цом, гурван сая төгрөгийн мөнгөн шагналаар мялаалгав.
ы
Тэрбээр Ф.М.Достоевскийн “Солиот” романыг орос хэлээс, Орхан Палиукын “Хар домог” романыг англи хэлээс орчуулсан юм. Харин “Билэгт гүүш” шагналын тусгай байрт орчуулагч Д.Болдбаатар “Хятадын эртний сонгодог зохиол”, “Гурван улсын үлгэр” хятад хэлнээс орчуулсан роман, Афган гаралтай зохиолч Халед Хоссенийн “Цаасан шувуу наадуулагч”, “Мянган нарны цацраг”, “Уулсын цуурай” англи хэлнээс орчуулсан романаар шалгарчээ. Мөн орчуулагч Ж.Нэргүй “Алтан ордоны яруу найраг” яруу найргийн, С.Есенин “Сонгомол шүлгүүд”, “Италийн сэргэн мандалтын үеийн туурвилууд” хэмээх орос хэлнээс орчуулсан орчуулгын бүтээлээрээ мөн тусгай байрын шагнал хүртлээ. Тэднийг тус бүр нэг сая төгрөгөөр шагнасан.
Монголын Соёл, Яруу найргийн академи, “Гэндэндарам сан” хамтран зохион байгуулж буй “Билигт гүүш” шагнал цаашид уламжлал болон хоёр жил тутамд нэг удаа олгогдоно. Дараагийн "Билигт гүүш" шагналтан 2017 оны дэлхийн яруу найргийн өдөр тодорно гэдгийг өнөөдөр дурдсан.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ